• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нэвтрүүлэх туршилтын төслийн хүрээнд 60 өрхөд хөнгөлөлттэй зээл олгоно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-18
Ангилал: Нийгэм
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нэвтрүүлэх туршилтын төслийн хүрээнд 60 өрхөд хөнгөлөлттэй зээл олгоно

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл, Монголын Банкны Холбоо болон Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран барилгын эрчим хүчний хэмнэлтийн стандарт шаардлагыг дор хаяж 20 хувь (%)-иар давуулан биелүүлсэн 10 гаруй амины орон сууцны загвар төслийг шалгаруулж, тэдгээрээс худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулж санхүүгийн дэмжлэг, зээлийн бүтээгдэхүүн гаргах туршилтын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Улаанбаатар хотын хүн амын дийлэнх нь оршин суудаг гэр хорооллын амины сууцууд дулаан алдагдал ихтэй тул иргэд тав тухгүй өвөлжин, халаалтдаа их хэмжээний түлш зарцуулахын сацуу агаарын бохирдлыг нэмэгдүүлсээр байна.

Дараах ерөнхий шалгуурыг хангасан иргэд төсөлд хамрагдах боломжтой. Үүнд:

  1. Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн байх,
  2. Сууцны үнийн 20 хувь (%)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах,
  3. Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх, мөн
  4. Банкны ипотекийн зээлийн шаардлага хангасан байх зэрэг болно.

Иргэд сонирхож буй загвар сууцуудын заримтай нь танилцахыг хүсвэл Сонгинохайрхан дүүргийн (Тахилтын аманд) 33 дугаар хорооны 188-р цэцэрлэгийн хашаанд баригдсан 5 байшинтай очиж танилцан барилга тус бүрийн гадна талд байрлуулсан мэдээллийн самбараас талбайн хэмжээ, эрчим хүчний хэмнэлт, үнэ өртөг, барилгын компанитай холбогдох зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авч сонголтоо хийх боломжтой. Нэг сууцыг барих хугацаа дунджаар 2-4 долоо хоног байна.

Ипотекийн зээлийн гэрээг Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банкуудтай жилийн 8 хувь (%), харин Хас банк, УБ хотын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банкнуудтай 12 хувийн (%) хүүтэй, 15 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой. Туршилтын төслийн хүрээнд нийт 60 худалдан авагчдад хөнгөлөлт олгох тул банк тус бүр дээр олгогдох зээлийн тоо хязгаартай. Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд 2020 оны 6 дугаар сарын 2-оос 2020 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд материалаа бүрдүүлэн банкнуудад хандах боломжтой.

Эх сурвалж:Монголын тогтвортой санхүүгийн холбоо

Previous Post

Дэлхийн хамгийн халуун өдөр “Үхлийн хөндий”-д боллоо

Next Post

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн удирдлагууд албан хэрэгцээндээ тус бүр нь 900 саяар Ланд 200 машин авч унасан уу ?

Шинэ мэдээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

2026-09-02
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

2026-09-02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-09-02
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-09-02
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.