• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“МТ” колонкын шатахуунаас болж 10 гаруй машин эвдэрчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-07-27
Ангилал: Хууль
“МТ” колонкын шатахуунаас болж 10 гаруй машин эвдэрчээ

“МТ”-гийн шатахуунаас болж 10 гаруй машин эвдэрчээ

Улсын баяр, наадмын үеэр хөдөө, орон нутгийг зорьсон 10 гаруй автомашины зорчигчдын автомашин эвдэрч асуудлаа тодорхойлох гэж багагүй хугацаа өнгөрүүлжээ. Гэтэл дээрх автомашинууд “Магнай трейд” группын шатахуун түгээх станцаас шатахуунаа авсан байсан бөгөөд АИ-95 авахад нь дизель түлш хийчихсэн байжээ. Мэдээж жолооч нар ямар шатахуун, хэрхэн хийж буйг нь ажиглаж, харсан ч тухайн үед асуудалгүй байсан гэнэ. Гэтэл хэргийн учиг нь “МТ-35” буюу зуслангийн чиглэл дэх салбар нь анх орлогоо авахдаа шатахууны савандаа АИ-95, дизель түлш хоёроо андуурч хийснээс болсон байж. Тиймээс л тухайн үедээ жолооч нар ч “МТ”-гийнхэн ч мэдээгүй хэрэг. Зарим нь бүр хотоос гарч Төв аймгийн Лүн сумын орчимд эвдэрч, машин нь зогссон байна.

Нэгэнт автомашинууд буруу шатахуун хийж, эвдэрсэн тулд хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон “МТ”-д ханджээ. Тиймээс тус компанийнхан тухайн салбарынхаа камерыг шүүж үзсэний эцэст анх орлого авах үеэс шатахууны ёмкостаа андуурсан нь илэрхий болжээ. Тиймээс эвдэрсэн машинуудынхаа хохирлыг барагдуулах талаар тохиролцжээ. Гэхдээ хэдий тухайн үеийн эдийн засгийн хохирлыг барагдуулсан ч иргэдийн цаг хугацаа, амралтын өдрийг хэн нөхөж өгөх вэ.

Хэрвээ бензин дээр бага зургийн дизель түлш нэмж хийсэн бол тэр дор нь өндөр актанттай бензинээр банкаа дүүргэж дизелийн хольцыг багасгах боломжтой байдаг талаар мэргэжилтнүүд хэлдэг. Ингэснээр автомашиныхаа банк болон инжектор авч тайлах зэрэг засварын зардалгүйгээр цаг хугацаа алдахгүйгээр мотор хэвийн ажиллах боломжтой гэж үздэг.

Харин дунд зэргийн буюу 10 л бензин дээр 10 л дизель нэмсэн бол машин хааз авахгүй болох, дүлэгнэх, утаа хаях зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ажээ. Хэрвээ их хэмжээний дизель түлш нэмсэн бол машин асахгүй байх, явдал дундаа унтрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ үед банкаа султгаж, бензин тунгаагуурыг солих, форсунк түлшний систем цэвэрлэгч бодис хэрэглээд цаашид хөдөлгүүрийг ашиглах боломж үлддэг ажээ.

Харин дизель мотор дээр бензин тэсрэхээрээ маш их хэмжээний дулаан ялгаруулдаг. Ингэснээр поршин хайлах, клапан сорогдох зэрэг шууд эвдрэлд хүргэнэ. Их бага хэмжээтэй гэлтгүй мэдсэн тохиолдолд машинаа шууд унтрааж банкаа авч түлшийг асгах, түлшний шүүрийг солих зэрэг арга хэмжээ авах шаардлагатай болдог аж. Энэ мэт эндүүрлээс болж засварын 2-5 цагийн засварын хугацаа  шаардагдах бөгөөд сүүлийн үеийн машинууд банкиндаа хүйсгүй, заавал банкаа салгаж авч султгадаг болсон байна. Мөн энэ төрлийн засварыг туршлагагүй хүн хийвэл түлшний түрүүп холболтыг хугалах, гэмтээх, цахилгааны утас салгах, тасдах гэх мэт эрсдэлтэй учирч магадгүй.

Хэдийгээр энэ мэтчилэн эрт мэдсэн тохиолдолд арга хэмжээ авах боломжтой ч дээрх автомашины эздийн хувьд ихэнх нь шатахуунаас бус өөрдийн буруугаас эвдэрлээ анхаарсангүй гэж эхэлж боджээ. Гэвч шатахуун импортлог компаниуд дундаа багагүй нэр хүндтэй “Магнай трейд” группынхэн хэргийн эзэд нь болж таарсан нь энэ.

Эх сурвалж: Erennews.mn

Previous Post

Toп мoдель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт

Next Post

Д.Нарангэрэл: Тарваган тахлын сэжигтэй нэг хүний шинжилгээ, эмчилгээнд 100-гаад сая төгрөг зарцуулж байна

Next Post
Д.Нарангэрэл: Тарваган тахлын сэжигтэй нэг хүний шинжилгээ, эмчилгээнд 100-гаад сая төгрөг зарцуулж байна

Д.Нарангэрэл: Тарваган тахлын сэжигтэй нэг хүний шинжилгээ, эмчилгээнд 100-гаад сая төгрөг зарцуулж байна

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.