• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тахлаас сэргийлэхэд архи, хоккей, саун гурав үр дүнтэй болохыг Беларусийн ерөнхийлөгч ард түмэндээ зөвлөж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-03-31
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Нийгэм
Тахлаас сэргийлэхэд архи, хоккей, саун гурав үр дүнтэй болохыг Беларусийн ерөнхийлөгч ард түмэндээ зөвлөж байна

Дэлхийн улс орнууд коронавирусийн тахалтай тэмцэж байгаа энэ үед хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Беларусь улсын эрх баригчид аюулыг огт тоохгүй байна.

Тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко саяхан ард иргэдэдээ Covid-19 өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга бол водка уух, хоккей тоглох, уламжлалт саунд суух гэж зөвлөжээ.

9.5 сая орчим хүн амтай Беларусь улсыг бараг 30 орчим жил удирдаж байгаа Лукашенко тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм.

Тус улсад ресторан, баар, цэцэрлэгт хүрээлэнгүүд ямар ч хязгаарлалтгүй ажиллаж, олон хүн цугларсан спортын арга хэмжээнүүд зохиогдсоор байна.

Тухайлбал Беларусийн лиг өнөөдөр Европ тивд явагдаж байгаа цорын ганц хөлбөмбөгийн тэмцээн болж байгаа.

Лукашенко өнгөрсөн Бямба гарагт мөсөн талбайд гарч, хоккей тоглосон байна. Энэ үеэр тэр хэвлэлд ярихдаа “Өвдөг сөхөрч амьд явснаас босоогоороо үхсэн нь дээр. Хоккей бол вирусийг эмчлэх жинхэнэ эм юм” гэж хэлжээ.

Беларусь улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 94 тохиолдол бүртгэгдэж, ганц ч хүн нас бараагүй байгаа. Гэхдээ Лукашенког шүүмжлэгчид энэ тоонд эргэлзэж байна.

Саяхан Лукашенко коронавирустэй тэмцэх өөрийн зөвлөгөөг хүмүүст өгсөн юм. Тэрээр водка бол вирусийг устгах ид шидтэй ундаа тул беларусьчууд эмчилгээний зориулалтаар хэрэглэх ёстой гэж хэлжээ.

Өөр нэг эмчилгээний аргыг Лукашенко үндэсний уламжлалт баня буюу саун гэж нэрлэсэн байна.

“Янз бүрийн вирусийг устгахын тулд хүмүүс баняд суух хэрэгтэй. Учир нь Covid-19 өндөр температурт тэсдэггүй, Цельсийн +60 хэмд үхдэг гэж мэргэжилтнүүд надад тайлбарласан” гэж Лукашенко ярьжээ. Үүнээс гадна тэр гар ариутгагч олдохгүй бол водка уух нь ариутгалын хамгийн сайн арга гэж зөвлөсөн юм.

Беларусийн хөршүүд болох Орос, Украйн, Польш, Литва, Латви улсууд бүгд хилээ хаагаад байгаа. Харин Беларусь ганцаараа хилээ нээлттэй орхиж, гаднаас ирэгсдийг хоёр долоо хоног тусгаарлах арга хэмжээ авч байна.

Лукашенко өнгөрсөн долоо хоногт нэг үйлдвэрт зочлохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хөл хорионы дэглэмийг ойрын үед цуцлах санааг дэмжиж байгаагаа ярьжээ.

“Би түүний саяхан гаргасан саналыг дэмжиж байгаа. Бид үйлдвэр, бизнесүүдээ ажиллуулж эхлэхгүй бол ажилгүйдлээс шалтгаалан нас барах Америкчуудын тоо коронавирусийн өвчнөөр нас барах иргэдийн тооноос хавьгүй олон байх болно гэж тэр хэлсэн байна. Одоо та нар намайг яагаад үйлдвэрүүдээ хаахгүй байгааг ойлгов уу” гэж тэр үйлдвэрийн ажилчдад тайлбарлан ярьсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN

Previous Post

Америкт Kapaнтинд орсон Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нap тэрбумаар тусгай нислэг авахыг хүсчээ

Next Post

Эрдэмтэд: ‘COVID-19 вирус зун саармагжиж, өвөл идэвхждэг гэх нь үнэн үү

Next Post
Эрдэмтэд: ‘COVID-19 вирус зун саармагжиж, өвөл идэвхждэг гэх нь үнэн үү

Эрдэмтэд: ‘COVID-19 вирус зун саармагжиж, өвөл идэвхждэг гэх нь үнэн үү

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.