• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цагаан сараар гандан хийдэд олныг хамарсан ном хурахгүй.

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-02-03
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
Цагаан сараар гандан хийдэд олныг хамарсан ном хурахгүй.

-Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна-

БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор Засгийн газраас гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ. Кино театрууд, хүүхдийн тоглоомын төвүүд гээд олны хөлд дарагддаг бүхий байгууллагууд хаалгаа бариад байна. Улсын онцгой комиссын хуралдаанаар гандан, хийдийн ном хурах ажиллагааг зогсоох асуудал яригджээ. Тийм учраас Гандантэгчэнлин хийдэд хурал, ном хурах ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжиллаа.

Шарын шашны төв гэдэг утгаараа сүсэгтэн олны хөлд хамгийн их дарагддаг Гандантэгчэнлин хийд энэ удаа нам гүмхэн байв. Гандан гэхээр төсөөлөгддөг “Будаа аваарай” гэж бие биеэсээ өрсөн гүйлдэх танил дүр ч харин харагдсангүй. Харин хаалгаар орвол, шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг наасан самбарууд энд, тэндгүй байлаа. Гандантэгчэнлин хийдийн урд байрлах Батцагаан цогчин дуган өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оржээ. Дуганы үүдээр ороход мөн л хүнгүй байв. “Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Батцагаан болон Гандантэгчэнлин хийдийг зорих хүмүүсийн тоо багассан. Өдөрт гурав, дөрөвхөн хүн л ирж байна” гэж тус дуганы манаач хэллээ. Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргал “Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Дээд сургуулийнхаа үйл ажиллагааг зогсоосон. Харин гандангийн үйл ажиллагаа зогсоогүй хэвийн үргэлжилж байна. Гэхдээ олон хүнийг хамруулсан хурал ном хурах үйл ажиллагааг хязгаарласан. Мөн насанд хүрээгүй шавь, лам нарыг амраасан” гэсэн юм.

ЭНЭ ЖИЛ “БУЯНТ-УХАА” СПОРТЫН ОРДОНД НОМ ХУРАХГҮЙ

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Иргэд билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэх сайн, буян хийвэл түм бумаар арвиждаг хэмээн үздэг. Тэр ч утгаараа цагаан сарын баярын дараах өдрүүдэд шашны сүм хийдүүд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж өнждөг. Сар шинийн баярын дараа “Буянт-Ухаа” спортын ордонд болдог ном хурах үйл ажиллагаа энэ жил Батцагаан цогчин дуганд болно. Учир нь Батцагаан цогчин дуган нь 1080 лам хурах багтаамжтай, 245 м2 бүхий хурлын тэнхимтэй аж. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цаашдаа энэхүү дуганд зохион байгуулж, Гандантэгчэнлин хийдийг үзмэр болгохоор төлөвлөж байгаа юм байна.

КОРОНАВИРУСЭЭР АМИА АЛДСАН БОЛОН ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСТ ЗОРИУЛАН НОМ ХУРЖ БАЙНА

Коронавирусийн халдвараар 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 16:00 цагийн байдлаар 14 мянга 380 хүн халдварлаж, 304 нас бараад байна. XIV Далай ламын зарлигаар өмнөд Энэтхэг дахь Гандан хийдүүд ном, хурал хурж байна. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргал “Шинэ коронавирусаар амь насаа алдсан болон халдвар авсан хүмүүст болон халдварын тархалтыг зогсоохын тулд дэлхийн нийт залбирч байна. Бид ч мөн адил Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам гавж Д.Чойжамцын айлдварын дагуу бүх хийд уртасгасан цагаар ажиллаж байна” гэсэн юм.

САР ШИНИЙН БАЯРЫГ ӨРГӨН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭХГҮЙ

Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яамнаас иргэдэд өдөр бүр мэдээлэл өгч байгаа билээ. Улсын Онцгой комисс шинэ коронавирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж  зарим шийдвэрийг гаргасан юм. Жишээлбэл, “Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх” гэсэн чиг үүргийг өгөөд байна. Энэ талаар Хотын захирагч С.Амарсайхан “Манай улсад коронавирусийн халдвар илрээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд авч байна. Нийслэлээс шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шаардлагатай хэрэгслээр хангахад анхаарч байна. Дэлхий нийтээрээ асуудал хүндэрсэн цаашид халдварын тархалт хэрхэх нь  тодорхойгүй байгаа энэ цаг үед баяр ёслол хийх нь зохимжгүй. Үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож арга хэмжээ авах нь хамгийн зөв. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зүйтэй” гэв.

Previous Post

Коронавирусээс эдгэсэн хүний тоо 472, нас барсан хүний тоо 365 болжээ

Next Post

Гар утас 00-ийн суултуураас 18 дахин бохир болохыг судлаачид тогтоожээ

Next Post
Гар утас 00-ийн суултуураас 18 дахин бохир болохыг судлаачид тогтоожээ

Гар утас 00-ийн суултуураас 18 дахин бохир болохыг судлаачид тогтоожээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-25
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.