• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улс 3 дугаар сарын 1-нийг хүртэл ХИЛЭЭ ХААХ боллоо.

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-01-31
Ангилал: Засгийн газар, Нийгэм, Тод мэдээ, Улс төр, Эрүүл мэнд
Монгол Улс 3 дугаар сарын 1-нийг хүртэл ХИЛЭЭ ХААХ боллоо.

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хаах тухай асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Хил хаах асуудал дээр Засгийн газрын гишүүд санал нэгджээ.

Урд хөршийн иргэд болон гуравдагч хөршийн иргэдийг 2020.03.01-нийг хүртэлх хугацаанд хилээр буюу хаасан боомтуудаар нэвтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийх бололтой.

Түүнчлэн хуралдаанаар ДЭМБ-ын зөвлөмжийг хэрхэн хангаж ажиллах тухай болон хилийн аюулгүй байдал, иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалтыг хэрхэн үргэлжлүүлэх тухайд санал солилцож байна.

БНХАУ-ын Үхань хотод сурдаг, одоо тэнд байгаа 31 оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор авчрах тухай мөн хэлэлцэх асуудлын дараалалд багтжээ. Монгол Улсын Засгийн газраас гаргасан Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээж авснаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн.

Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоцыг маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчрахаар төлөвлөж байна.


ХИЛЭЭ ХЭСЭГЧЛЭН ХААСАН БУСАД УЛСУУД
ОХУ гуравдугаар сарын 1-нийг хүртэл хилээ хаав

ОХУ-ын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн Алс дорнодын таван бүс дэх хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хаахаар болсныг Шадар сайдын орлогч Татьяна Голикова мэдэгдсэн Тодруулбал, зургаан сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойргийн бүсүүд болох Амур муж, Еврейн автономит муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, Транс Байгаль орчмын бүс нутгуудаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаажээ. Алс Дорнодод хилийн боомтууд Цагаан сартай холбоотойгоор нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллахгүй байгаа. БНХАУ Цагаан сарын амралтыг хоёрдугаар сарын 2-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор хил нээгдээгүй байсан. Тэгвэл коронавирусийн дэгдэлт улам нэмэгдэж, нас барагсдын тоо өсөж буй нь ОХУ-ын зүгээс хилээ тодорхой хугацаанд хаах шийдвэр гаргахад нөлөөлжээ.


Казахстан улс Хятадтай залгаа хилээ хаалаа

Казахстаны Засгийн газраас өчигдөр /2020.01.30/ коронавирусийн аюулаас эх орноо хамгаалахын тулд хэд хэдэн шуурхай арга хэмжээ авснаа зарласан. Казахстанд тус өвчний халдвар илрээгүй байгаа ч Хятадтай залгаа хилээ хаагаад байна. Ингэхдээ,

  • Казахстан, БНХАУ-ын хоорондох автобусны хөдөлгөөнийг 2020.01.29-нөөс зогсоосон.
  • Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хоёр улсын хоорондох суудлын галт тэрэгний маршрутыг хаана.
  • Хоёрдугаар сарын 3-наас агаарын тээврийг зогсооно.
  • Мөн Хятадын иргэдэд виза олгохоо больсон.

Монгол Улс хилийн боомтоор зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж ажиллав

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дараах хязгаарлалтыг хийсэн байгаа.
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТООР ЗОРЧИХ ИРГЭДИЙН
ХӨДӨЛГӨӨНД МӨРДӨЖ БАЙГАА ХЯЗГААРЛАЛТ 

(2020.01.28-2020.01.31-ний 14:00 цагийн байдлаар)
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД

  • Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийз, хөтөлбөрийг үндэслэн нэвтрүүлнэ.
  • Хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг хартяалах аж ахуйн нэгж, компанийн албан бичгийг үндэслэн нэвтрүүлнэ.
  • Эрдэс баялаг (нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, жонш)-ийн тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.
  • Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй.

ГАДААДЫН ИРГЭД

  • Монгол Улсаас БНХАУ руу зорчих гадаадын иргэдийг хилийн бүх боомтуудаар улсын хилээр нэвтрүүлнэ.
  • Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих буюу жуулчны “J” ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг Монгол Улсын агаарын замын “Буянт-Ухаа” боомт болон төмөр замын “Замын-Үүд” боомтоос бусад боомтоор нэвтрүүлэхгүй.
  • Монгол Улсад зорчих “J” ангиллаас бусад ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг хоёр улсын хилийн боомтуудаар хэвийн нэвтрүүлнэ.

Одоогийн байдлаар Монгол, Хятадын хилийн боомтууд хэлэлцээрт заасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд хилийн боомтуудыг хааж, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоохгүйгээр зөвхөн дээр дурдсан хязгаарлалтуудыг хийж байгаа болно.

Previous Post

С.Даваасүрэн: Иргэд угаарын хий мэдрэгчийн дохиог тоохгүй байна

Next Post

Коронавирусээс эдгэсэн хүний тоо 472, нас барсан хүний тоо 365 болжээ

Next Post
Коронавирусээс эдгэсэн хүний тоо 472, нас барсан хүний тоо 365 болжээ

Коронавирусээс эдгэсэн хүний тоо 472, нас барсан хүний тоо 365 болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-25
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.