• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Угаарын хий мэдрэгчийг ТООС ШОРООТОЙ орчинд байрлуулахыг хориглоно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-01-20
Ангилал: Зөвлөгөө, Нийгэм
Угаарын хий мэдрэгчийг ТООС ШОРООТОЙ орчинд байрлуулахыг хориглоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2020.01.20/ боллоо.

Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 2020 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг  даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, авто замын засвар арчлалт болон гэрэлтүүлэгийн ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаа болон хариуцсан гэрэлтүүлэгүүдийн асалтад хяналт-шалгалтыг хийх ажлын хэсгийг олон нийтийн оролцоотой байгуулж ажиллаж байгаа” талаар онцоллоо.
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нэг удаа үнэ төлбөргүй олгох угаарын хий мэдрэгч, түүнийг хэрэглэх гарын авлага тараах ажлуудтай холбогдуулан Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэл өглөө.

Угаарын хий мэдрэгчийг түгээх ажил дүүргүүдэд явагдаж нийт 18186 айл өрхүүдэд суурилуулж,  90 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хугацаанд  39984 ширхэг гарын авлага хэвлүүлэх зардлыг дүүргүүдийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлүүлж,  айл өрхүүдэд тарааж ажиллажээ. Мөн энэ үеэр угаарын хий мэдрэгчийн хэрэглэгчийн гарын авлагыг дэлгэрэнгүй танилцуулав. Угаарын хий мэдрэгчийг байшин гэрийн таазанд байршуулах бөгөөд граж болон гал тогоо, үүдний өрөөнд болон тоос шороо ихтэй газар байршуулахыг хориглох аж.

Угаарын хийн ялгарал аюултай хэмжээнд илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж, дохио дуугарах бөгөөд тэр үед иргэд агаарын солилцоо явуулах, түргэн дуудах зэрэг арга хэмжээнүүдийг авах аж.

Хуралдаанаар үргэлжлүүлэн 2019 онд нийслэлд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагааны талаар Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа танилцуулга хийлээ.

Тэрбээр “Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2282 арга хэмжээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж 95 хувийн биелэлттэй ажиллалаа. Худалдан авах ажиллагааг 2018 онд 56 хувьтай, 2019 онд 94 хувьтай цахимаар зохион байгуулсан байна. Мөн тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэж ирсэн” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “өнгөрсөн 14 хоногийн хугацаанд автотээврийн товчоодуудад хяналт шалгалтыг хийж 12915 автомашин шалгаж нэвтрүүлсэн. Хяналт шалгалтаар 5176.3 тн зөвшөөрөлтэй түүхий нүүрс нэвтрүүлж байсныг илрүүлж холбогдох албаныханд хүлээлгэж өгсөн” гэлээ. Мөн сүүлийн өдрүүдэд хяналт шалгалтаар тарваганы мах болон хориотой ангийн мах, загасны мах тээвэрлэх зөрчил нэмэгдэх болсон талаар мэдээллээ. Түүнчлэн БНХАУ-д бүртгэгдээд буй коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  зөвлөмжийг нийт 223 эрүүл мэндийн байгууллагуудад болон цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэж ажиллаж байгаа аж.

Албан тушаалтнуудын танилцуулсан мэдээлэлд дурьдсанаар холбогдох байгууллагууд иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласнаар өнгөрсөн өдрүүддэд гэмт хэрэг зөрчлийн тоо урьд жилүүдтэй харьцуулахад эрс буурсан байна.

Хотын Захирагч С.Амарсайхан албан тушаалтнуудын өгсөн мэдээллийн дараагаар асуулт асууж хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр “Налайхын зам дагуух тэмдэг тэмдэглэгээг яагаад хийж дуусгахгүй байна вэ? Дунд шатны албан тушаалтнууд ажил хийхээсээ илүү шалтаг ярихаа болих хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг яаралтай хурдан хийж дуусга” хэмээн нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Индрад үүрэг болголоо. Мөн Налайхын замын цэвэрлэгээ үйлчилгээг хийх нэрийдлээр зам дэд бүтцийг эвдэж, хажуу бордюурыг нь хамж авсан тохиолдол нилээдгүй гарсан учраас цэвэрлэгээ хийсэн компанийн удирдлагуудад засаж сайжруулах үүргийг өгч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Previous Post

Э.Мөнх-Од: Нурууны мурийлтийг эмчлэхгүй бол хөл мэдээ алдах эрсдэлтэй

Next Post

Сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

Next Post
Сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

Сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

2026-06-11
Сэлбэ голын тохижилтын ажил санхүүжилтгүй болж зогсжээ

Сэлбэ голын тохижилтын ажил санхүүжилтгүй болж зогсжээ

2026-06-11
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

2026-06-11
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-11
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-11
3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

2026-06-10
“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

2026-06-10
Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

2026-06-10
Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

2026-06-10
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ

2026-06-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.