• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Э.Мөнх-Од: Нурууны мурийлтийг эмчлэхгүй бол хөл мэдээ алдах эрсдэлтэй

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-01-20
Ангилал: Зөвлөгөө, Нийгэм, Эрүүл мэнд
Э.Мөнх-Од: Нурууны мурийлтийг эмчлэхгүй бол хөл мэдээ алдах эрсдэлтэй

“Мөнгөн гүүр” эмнэлэгт дүрс оношилгооны өдөрлөг өнгөрөгч амралтын өдөр явагдаж олон хүн үйлчлүүллээ. Уг өдөрлөгөөр нурууны ёзоорын дарагдлыг эрт илрүүлэх шинжилгээ хийсэн бөгөөд уг өвчний хүндрэлийг багасгах, эрт илрүүлэх, эмчилгээ зөвлөгөө өгөх зорилготой юм. Нурууны ёзоорын дарагдал нь ямар учраас үүсдэг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тус эмнэлгийн дүрс оношилгооны эмч Э.Мөнх-Одтой ярилцлаа.


 

-Танай эмнэлэг дээр нурууны ёзоорын дарагдлыг эрт илрүүлэх шинжилгээг дүрс оношилгооны аппаратын тусламжтайгаар хийлээ.  Иргэдэд үзлэг оношилгооны ямар хөнгөлөлт үзүүлсэн бэ?

-Манай эмнэлгээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил тогтмол хийгддэг бөгөөд энэ удаа соронзон резонанст томографи буюу  MRI шинжилгээгээр нурууны ёзоорын дарагдлыг эрт илрүүлэлтийг нэгдүгээр сарын 18, 25-ны өдрүүдэд  зарласан. Уг өдөрлөгөөр бүсэлхий нурууны MRI шинжилгээг цөөн протоколоор үндсэн үнээс 70 хувийн хямдралтай хийж  байна. Өнгөрөгч амралтын өдрөөр 93  хүн үйлчлүүлсэн нь уг шинжилгээний хэрэгцээ шаардлага ард иргэдэд их  байгааг харуулж байна. Иймд хамрагдаж амжаагүй хүмүүс ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 25-нд өглөө 08 цагаас оройн 20 цагийн хооронд хүрэлцэн ирж орох боломжтой.

-Үндсэн оношилгооны үнэ нь хэдээс хэд болж хямдарч байгаа гэсэн үг вэ. Үзүүлэх хүмүүс заавал цаг авах уу?

-Үндсэн үнэ болох 300 мянгаас хямдраад 109 мянган төгрөг болж байгаа. Дарааллын хувьд утсаар цаг авах шаардлагагүй, ирсэн дарааллаар нь дугаар өгч шинжилгээнд хамруулдаг.  Шинжилгээний нийт хугацаа 10-15 минут үргэлжилдэг хэдий ч үйлчлүүлэгч ихтэй тохиолдолд ачаалал, хүлээлт үүсдэг тул ард иргэд цаг заваа тохируулан эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнэ үү. Оношилгоонд орсон үйлчлүүлэгчдэд мэдрэлийн эмчид үнэгүй үзүүлэх урамшуулалтай тул зөвлөгөө, эмчилгээгээ авах боломжтой.

-Нурууны ёзоорын дарагдал нь чухам ямар шалтгаанаас болж үүсдэг юм бол?

-Бүсэлхий нурууны ёзоорын дарагдал нь суудлын өвчтэй хүнд илүү тохиолддог. Сүүлийн үед нурууны өвчин их залуужиж байна, 15 настай хүүхэд хүртэл нуруу өвддөг гэсэн зовуурьтай үзүүлж байна. Энэ нь хөдөлгөөний дутагдал, таргалалт, суудлын ажил, хүнд хүчир ажил, спортын хүмүүс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

-Нурууны өвдөлттэй ирж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна уу. Нурууны ёзоорын дарагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар дэглэм барих вэ?

-Нэмэгдэж байна. Өнгөрөгч оны зургаадугаар сард энэ өдөрлөгийг хийхэд 15-65 насны 65 хүн хамрагдаж байсан бол өнгөрөгч бямба гарагт 93 хүн үйлчлүүлсэн. Эрүүл тэгш сайхан нуруутай хүн ховор байна. Шинжилгээнд хамрагдсан 65 хүний 10 нь л хэвийн байсан бол 55 нь их, бага хэмжээгээр нурууны суулттай, мэдрэлийн судас дарагдсан байсан. Хүүхэд байхад нь хүнд цүнх үүрүүлэх, буруу сууснаас нурууны мурийлт үүсдэг. Нурууны мурийлт үүслээ л бол нурууны жийргэвчээ дарж байгаа тэгш хэм алдагддаг. Дасгал хөдөлгөөн сайн хийх, толгой гэдгэр зөв тэгш суух, компьютерын дэлгэцийн тохирох хэмжээнд суух, хүнд юм өргөхгүй байх нь зүйтэй. Офиссын ажилтай хүмүүс нэг цаг сууж ажилласан бол босоод 10 минут дасгал хөдөлгөөн хийгээд заншвал сайн. Удаан суух тусам л нурууны суулт их явагдана. Спорт, фитнессээр хичээллэхдээ огцом ихээр биш багаар дасгаж зөв хийх хэрэгтэй.

-Нурууны мурийлт үүссэнийг хэрхэн мэдэх вэ?

-Нурууны мурийлт үүсэх нь нугалам хоорондын жийргэвчинд жигд бус ачаалал өгснөөс жийргэвч цүлхийх буюу суулт үүсдэг. Үүнийг улмаас олон уулзахын хэсгээр чилж, хөшиж өвдөх, яваандаа гуя дагаж бадайрах, шилбэ, тавхайн ул руу өвдөх  зовууриуд илэрдэг. Эмчилгээ хийлгэхгүй даамжирснаас хөлийн мэдээ алдагдаж, явж чадахгүй болох эрсдэл ч бий. Хэрвээ жийргэвч мөгөөрс эвэрхийлж нугасыг дарсан тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийгддэг.

-Ямар шинжилгээний аргаар үзэж оношилдог вэ?

-Дүрс оношилгооны MRI шинжилгээнд хамруулах бөгөөд уг шинжилгээ нь үйлчлүүлэгчид зовуурьгүй, зөөлөн эдийн бүтцийг илүү нарийн түвшинд тодорхойлдог ба рентген цацраг ашигладаггүйгээрээ давуу талтай. MRI нь зөөлөн эд тухайлбал нугалам хоорондын үе, түүний жийргэвчний өөрчлөлтийг шинжлэх хамгийн тохиромжтой арга юм. Суулт үүсэж жийргэвч мэдрэлийн судас, нугас дарагдсан байна уу гэдгийг маш сайн оношилдог.

-MRI аппаратад ороход хориглох заалт бий юу?

-MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул металл эд зүйлсийг  MRI аппарат байрласан өрөөнд ойртуулахыг хориглодог. Хэрвээ үйлчлүүлэгч биедээ зүрхний пайсмайкер, метал хавчаар, зүрхний хиймэл хавхалга, инсулиний шахуурга, үений холбоос суулгуулсан, ямар нэгэн металь зүйл залгисан байвал шинжилгээнд орох боломжгүй.

-Шинжилгээнд хамрагдсан хүмүүст ямар эмчилгээ, зөвлөгөө өгөх вэ?

-Шинжилгээнд хамрагдсаны дараа манай эмнэлгийн мэдрэлийн эмч үзэж эмийн болон  физик эмчилгээг зөвлөх бөгөөд хагалгаа хийх шаардлагатай тохиолдолд мэдрэлийн мэс заслын эмч рүү илгээдэг.

Previous Post

ВИДЕО: Г.Ананд согтуугаар бусдын амь насыг хөнөөжээ

Next Post

Угаарын хий мэдрэгчийг ТООС ШОРООТОЙ орчинд байрлуулахыг хориглоно

Next Post
Угаарын хий мэдрэгчийг ТООС ШОРООТОЙ орчинд байрлуулахыг хориглоно

Угаарын хий мэдрэгчийг ТООС ШОРООТОЙ орчинд байрлуулахыг хориглоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ӨБХ: Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээлэл сонсоно

ӨБХ: Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээлэл сонсоно

2026-03-16
“Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа

“Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа

2026-03-16
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ

2026-03-16
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2026-03-16
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИЙН БАГА ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧЭЭ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИЙН БАГА ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧЭЭ

2026-03-16
16 настай хохирогч Ш-ийн ээж Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

16 настай хохирогч Ш-ийн ээж Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

2026-03-16
М.Хаменеи Москвад эмчлүүлж байна

М.Хаменеи Москвад эмчлүүлж байна

2026-03-16
Украин дроны эсрэг туршлагаа Персийн булангийн орнуудад санал болгож, хариуд нь мөнгө болон технологи хүсжээ

Украин дроны эсрэг туршлагаа Персийн булангийн орнуудад санал болгож, хариуд нь мөнгө болон технологи хүсжээ

2026-03-16
Оскарын шилдгүүд тодорлоо

Оскарын шилдгүүд тодорлоо

2026-03-16
Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалав

Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалав

2026-03-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.