• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Монгол шуудан”, “Оросын шуудан” хооронд Стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-09-06
Ангилал: Бизнес
“Монгол шуудан”, “Оросын шуудан” хооронд Стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

“Монгол шуудан” ХК нь ОХУ-ын шуудангийн байгууллага /Почта России/-тай хамтран бүс нутгийн шуудангийн дамжин өнгөрөх үйл ажиллагааг хөгжүүлж ирсэн билээ. Талууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол улсад хийж буй албан ёсны дээд хэмжээний айлчлалыг тохиолдуулан хамтын ажиллагаагаа шат ахиулан, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, “Оросын шуудан” ХТНҮ-ийн Ерөнхий захирал Николай Подгузов нар “ Эрдэс баялагийн бус экспорт, импортыг дэмжих шуудангийн логистикийг хөгжүүлэх Стратегийн Хамтын Ажиллагааны Гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар хоёр шуудангийн байгууллага хамтран хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-ОХУ хооронд шуудан илгээмж хүргэлтийн тарифыг хөнгөрүүлэх, түүнчлэн бүс нутгийн хүрээнд Зүүн ба Зүүнд өмнөд Азийн орнуудаас ОХУ руу чиглэсэн шуудан илгээмжийг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Өнгөрсөн хугацаанд хоёр орны шуудангийн байгууллагууд хамтран Зүүн ба Зүүн өмнөд Азийн орнуудаас ОХУ-руу чиглэсэн шуудан илгээмжийг Монгол улсын газар нутгаар дамжуулан өнгөрүүлэх үйл ажиллагааг төмөр зам, авто зам, агаараар тээвэрлэн хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж байсан юм.

Талууд цаашид Монгол-ОХУ хооронд шуудангийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, шуудан илгээмжийн солилцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн шуудангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Ази Европыг холбосон шуудан тээврийг Монгол улсаар дамжуулан өнгөрүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Монгол шуудан ХК

Previous Post

Авлигын хэрэгт холбогдсон АТҮТ, ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Next Post

Эрүүгийн хэргийн эд мөрийн баримтыг хэрхэн хадгалж байгааг шалгажээ

Next Post
Эрүүгийн хэргийн эд мөрийн баримтыг хэрхэн хадгалж байгааг шалгажээ

Эрүүгийн хэргийн эд мөрийн баримтыг хэрхэн хадгалж байгааг шалгажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.