• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Малыш Б.Энхтүвшин: Хөгжье гэвэл Улстөр дэх ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ёстой

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-13
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Улс төр
Малыш Б.Энхтүвшин: Хөгжье гэвэл Улстөр дэх ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ёстой

Улстөрч хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн зочны энэ дугаарт  Ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг, 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын санхүүжүүлэгч, Монголын ардчилсан холбооны 01 дугаарын үнэмлэхтэй, улстөрч Баттогтохын Энхтүвшин буюу бидний нэрлэш дассанаар Малыш Энхтүвшин уригдан оролцож байна.

 Зуншлага болоод ажил төрөл тавтай сайхан уу?

Үнэхээрийн гайхамшигтай байна.

Та одоо эх орондоо суурин байна уу, Эсвэл гадагшаа ирэн очин байна уу?

Суурин байна. АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт 643 гаруй хүүхэд бэлтгэсэн байна. Хоёр жилийн өмнө манай хүүхдүүд 84 оноогоор Азид тэргүүлж байсан. Энэ жил 102 болж дэлхийд тэргүүлсэн.

Өндөр хөгжилтэй улсад боловсролын салбарт нэлээдгүй бэлтгэгдэж түүнийгээ эх хүүхэд багачуулд зааж байна. Манай улсын боловсролын түвшин ямар шатанд байна вэ?

Боловсрол гэдэг бол үнэнийг олох ухаан, үнэн өөрөө оршин тогтнохын баталгаа. Шинжлэх ухаанаар батлагдсан тэр үнэнийг боловсрол гэж ойлгож болно.Нөгөө талдаа хүний өөрийн итгэл үнэмшил. Хүн итгэлээ олж чадахгүй бол бусдыгаа муулаад явж байдаг. Өнөөдөр Монголын нийгмээр дүүрэн бусдыг муулж байна гэдэг бол БОЛОВСРОЛ байхгүй байна гэсэн үг. Бодит байдал ийм байна. Бид боловсрол гэхээр заавал онц сурах тухай ойлгодог. Тийм биш. Хүүхдийн дуртай юмыг нь хийлгэ. Авьяасыг нь  хөгжүүл. Хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг бол тархиныхаа ой санамжийг тэлж байгаа үйлдэл юм. Тархины ой санамж тэлсэн хүн бусдыг муулах биш бусдад туслахыг хичээж, хүний төлөө явж эхэлдэг. Тархины ой санамж нь тэлээгүй, чадваргүй хүмүүс нэг бүлэг болдог. Энэ бүлгээ НАМ гэж нэрийддэг. 30 жил тогтсон энэ бүлгийн хийж чаддаг ажил нь чадвартай нэгнийгээ доош дардаг араатан зан. Монголд боловсролгүй хүмүүст зориулсан НАМЫН ТОГТОЛЦОО огт хэрэггүй.

Тэгэхээр манай эрчүүд  боловсролгүй, мунхаг, хэрцгий гэсэн үг үү?

Хэрцгий, араатан шинжтэй. Хуйвалдагч, хулгайч, хууран мэхлэгч сэтгэхүйтэй болчихдог. Одоо хар л даа… Дипломат паспорттай томилолт өгч гаргаж өгөөд явуулж байхад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт холбогдчихоод байна. Үнэхээр ичгэвэртэй. Тэгэхээр энэ хорыг яаж тайлж, 50 хувь бууруулах вэ гэдэгт нэг л сонгодог арга үлдсэн. Ганцхан гарц байна.

Тэр нь юу вэ?

Эмэгтэйчүүдээ сонгох л зам.

Эмэгтэйчүүдийг яаж сонгох юм. Сонгуулийн хуулийн төсөл нь улс нэг тойрог гэсэн хувилбар луу орж байх шиг. Энэ хувилбар болон төрийн албаны загварыг харахаар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо үнэхээр хангалтгүй байдаг шүү. Нэг тойргоор сонгууль болбол таны муулсан боловсролгүй, мөнгөтэй эрчүүд хүч түрээд гараад ирэх биш үү?

Гоё асуулт. Наадах нь таатай нэг талтай, таагүй нэг талтай. Таагүй нь улстөрд орсон эмэгтэйчүүдийг хараад олон удаа, олон эмэгтэйг сонгож болохгүй юм байна гэдгийг  Боловсролын сайд асан Ц.Цогзолмаа, хотын орлогч Ш.Анхмаа гэсэн хоёр эмэгтэйгээс бүрэн мэдэрлээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр намаас эмэгтэй хүнийг сонгож, гаргаж болохгүй юм байна гэдгийг хэлэх гэсэн юм. Уг нь бол хүчирхэг эмэгтэйчүүд.

Таатай тал нь Монголын эрдэмтдийн 50 хувь эмэгтэйчүүд болчихсон. Монгол эмэгтэйчүүдэд өөр хаана ч байхгүй нэг гол онцлог чанар бий. Тэр нь эмэгтэй хэзээ ч аавынхаа нэрийг өөрчилдөггүй. Нөхөрт гарсан ч аавынхаа нэрээр овоглож, өөрийнхөө нэрийг дуудуулдаг. Энэ бол хамгийн хүчтэй соёл юм. Монголчууд дэлхийд тэргүүлж, манлайлж байхад Чингис хааны суу алдрыг гаргахад эмэгтэйчүүд, ээж нь, хатад нь охид нь онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Чингисийн бүх охид Элчин сайд байсан. Хадамд гарч бэр буулаа, тэр улстай нь Монголчууд хөрш, найз болдог. Яг үүн шиг боломжийг нээж өгөх хэрэгтэй.

Боловсролыг намаас ангид байлгах гэдэг чухал зүйл ярилаа. Гэхдээ яаж. Одоо бүх зүйл, аль ч салбарт ялсан намын бодлого ноёлж байна шүү дээ?

Энэ салбарыг намаас, улс төрөөс ангид байлгах боломж бий. Хоёр гарц байна. Боловсрол хэвтээ тогтолцоотой салбар байна. Үр дүн сурч байгаа хүүхдээс гарна. Боловсролын салбарын хөгжил найман жилийн дотор өөрчлөгдөнө. Дэлхийн түвшинд хүрнэ. Бага ангийн багш гурван сая, дунд ангийн багш сая зургаан мянган төгрөгийн цалинтай болно. Тэрнээс биш нэг намын нөхөр сайд болонгуутаа аймгийнхаа, нутгийнхаа багш нарыг сургуулийн захирлаар томилохоор дэлхийн боловсрол гэх зүйл яригдахгүй ээ.. Монголд дарга болохын хүслэнд автаж байна. энэ бол сүйрэл. Үүнийг өөрчлөх арга бол эмэгтэйчүүдээр удирдуулах. Учир нь эмэгтэйчүүд бол төрөлхийн үнэлгээчин. Тэд л энэ салбарыг аварч чадна. Би үүнд 100 хувь итгэлтэй байна. Манайд улсын их болон бага, дунд сургуулийн багш нар сэтгэлтэй хүмүүс. Их сургуулийн багш нар рубик зохиох, бусад сургуулийн багш нар Benchmark  зохиодог байх ёстой.

Түүхийн хувьд судлаад үзэхээр үнэхээр алтан аргамж залгуулсан, эв нэгтгэсэн тийм чухал үүргийг гүйцэтгэсэн байдаг. Гэхдээ одоо үед эмэгтэйчүүдэд ийм боломж олгох ямар ч нөхцөл алга шүү дээ?

Улс нэг тойрог гэдэг маш зөв хувилбар. Ийм зөв зам гаргаж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ баяр хүргэе. Нэг тойргийн сонгуулиас эмэгтэйчүүд тусад нь сонгууль явуулчхаад л болоо. Эмэгтэйчүүд хуйвалдаанд оролцдоггүй. Энэ бол давуу тал. Харин хүйсийнхээ хувьд эмэгтэй нь эмэгтэйгээ дэмждэггүй. Гэтэл дэлхийн нийтээс гаргасан судалгаанаас үзэхэд монгол эмэгтэйчүүд бие биенээ сайн дэмждэг гэсэн таатай мэдээ гарсан шүү. Хамгийн хүчирхэг зан чанар нь эмэгтэйчүүд төрөлхийн үнэлгээчин. Философийн хувьд докторын зэрэг хамгаална гэсэн үг.

Дэлхий нийтээр he for shi   буюу эрэгтэй хүн эмэгтэй хүний төлөө гэсэн хөдөлгөөн эхэлчихсэн. Гэтэл манай улсад эмэгтэй хүн хүчгүй, азгүй хэвээрээ л байна. ийм байхад эмэгтэйчүүдийн манлайллын талаар яриад амжилт олох уу?

Бид дэлхий нийтийн энэ уриалгад зөв цагт нь нэгдэж чадвал, улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувь хүргэж чадвал Монголын парламент нобелийн шагнал хүртэж чадна. Тэр шагналыг дагалдаж ирсэн мөнгөөр нурах гэж байгаа төрийн ордноо засна биз. Монголчууд эмэгтэй гишүүдийнхээ тоог 50 хувь болгочихвол Скандинавын таван улс манайтай түншилнэ. Энэ таван улсад эмэгтэйчүүд аливаа асуудалд давуу эрхтэй оролцдог. 21-р зуун бол эмэгтэйчүүдийн эрин зуун. Учир нь өнөөг хүртэл шинжлэх ухааныг зөвхөн эрэгтэй хүний дуу хоолойгоор төлөөлж байсан бол дэлхий эмэгтэйчүүдийг сонсъё, дэмжье гэсэн хувилбарыг гаргаж байна. Хүчирхэг эмэгтэйчүүдийг гаргахын тулд Алунгоо эх шиг эв найрамдалтай бат бэх, үнэнч байхын тухайд, Өүлэн ээж шиг энэрэнгүй, өршөөнгүй, зөөлөн, мэдрэмжтэй байх тухай, Бөртэ хатан шиг чадварлаг, өөрийгөө болоод үр хүүхэд, хань ижил, хамаг олон тустай байх клубээс эмэгтэйчүүд нэр дэвших хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Алунгоо, Өүлэн, Бөртэ гэсэн гурван хэсэгт бэлтгэх ёстой гэж ярилаа. Энэ талаар дэлгэрүүлээч? Нөгөө хатан ухаан гэдэг шиг зүйл болох юм биш биз?

Алунгоо эхийн сургаалийн үндсэн үзэл санаа нь эв найрамдалтай байх, энх тайван байхыг илэрхийлдэг. Одоо үед бол хоёр хөрштэйгөө илүү найрсаг харьцах гэсэн санаа.  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр мэргэшсэн эмэгтэйчүүд энэ клубт нэгдэнэ гэсэн үг. Өүлэн эх бол эхийн сэтгэлийг яаж дэлгэрүүлэх, хайр халамж, нийгмийн амьдрал ахуйд хэрхэн тэгш оролцох тухай санаа юм. Өнөө яригдаад байгаа айхтар хүчирхийлэл, бурангуй зүйлийг яаж эв зүйгээр шийдэх вэ гэсэн нийгмийн шинжлэх ухааны үндсэн ойлголтыг өгөх юм. Харин Бөртэ салбар нь эмх цэгц, зохион байгуулалт, бодлого шийдвэрт хэрхэн оролцох тухай ярих юм. Ердөө л ийм загвараар. Намын бодлого, барууны зүүний хүчний шийдвэрээр бус их хатдын ухаан, сургаалын дагуу улс орноо удирдана л гэсэн үг.

Улс нэг тойрог байна гэдэг хувилбарыг та хэрхэн харж байна?

Энэ бол Монголчуудын хувьд аврал. Нам гэдэг бол “чадваргүй улсуудын тэжээврийн тогоо” гэж Левинксий хэлсэн байдаг. Худлаа ярьдаг, чадваргүй, мэдлэггүй, хэн нэгний цүнх, микрофон барьж байсан хүмүүс л дээшилдэг юм байна. би өөрийнхөө жишээн дээр хэлье. Ардчилсан хувьсгалын үед миний микрофоныг барьж байсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч боллоо, миний цүнх бариад гүйж байсан Э.Бат-Үүл хотын дарга боллоо... Ийм бурангуй зүйлээр 30 жилийг өнгөрөөлөө. Одоо үүнийг өөрчлөх цаг нь болсон. Нэг тойрог болчхоор хэн гарах бол гэж битгий санаа зов. Гол нь нэг сум, нэг аймаг, нэг баг, дүүргийн тухай биш нийт монголчуудын төлөө ярьдаг, ажилладаг тийм хүмүүс бүрдэх нь чухал. Хүссэн хүсээгүй Монголчууд хөгжлийн замдаа гарах алтан боломж.

Улстөрийн өнгө аястай асуулт асуухгүй бол зохимжгүй байх. Өнөөгийн улстөрийн үйл явцыг хэрхэн ажиглаж байна вэ? М.Энхболдыг Г.Занданшатараар солиод өөрчлөлт орох нь уу?

Энэ бол 30 жил болсон системтэйгээ шууд холбоотой. 90 оны урвагч нарыг шинэ тэмцэгч нар буулгаж байгаа л үйлдэл. Муу улсууд хоорондоо жаахан тэмцэж, бие биенийхээ харыг гайхаг л дээ. Хорыг хороор л тайлдаг.

Та ер нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын зэрэг хамт тэмцэж явсан журмын нөхдөдөө муу байдаг юм бэ?

Муу ч биш л дээ… Тэд Ардчилсан холбооноос урвасан. Шунахай хүн урвагч. Урвагч хүн зарчимгүй.  Эрэгтэй хүн татгалзах, тэвчих гэсэн хоёр зарчмыг баримтлах ёстой.

Та бол С.Зориг агсантай хамгийн ойр байж, Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон. 20 гаруй жил шалгаж байгаа С.Зоригийн хэргийн талаар нийтээрээ хэсэг шуугилаа. Энэ хэргийн буруутай этгээдүүд ял шийтгүүлж байгаа. Харин захиалагч нь өнөөг хүртэл тодрохгүй байна. Та бас хөндлөнгөөс нэлээд анхааралтай ажиглаж байгаа даа?

Энэ хэрэг ахиад л задарна. Үргэлжилнэ. Үнэн хүчтэй гэдэг бол энэ юм. Цаашдаа тодорхой болно.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар нэлээд идэвхтэй энэ хэргийн хойноос хөөцөлдөж байна даа. Захиалагчийг нь ядаж тодруулдаг байгаа?

Ц.Нямдорж яагаад ингээд улайраад байгаа нь сэжигтэй. Энэ хүн ингэж идэвхтэй явдаггүй юм даа. Хэнийг юунаас мултлах гээд чичрээд байгаа нь сонин байна. Хэргийг шалгаж, яллагдагч нарыг хорих явцад баахан яргалал явагдсан тухай шуугилаа. Үнэхээр яргалал байсан бол энэ буруу. Хэзээ  ч байж болохгүй. Тэгээ д үнэн мөнийг нь тогтооно биз.

С.Зориг шиг хүн одоо ахиж төрөхгүй гэж хамт байсан нөхөд нь ярьдаг. Багагүй хугацаа, бас томоохон түүхйиг хамт бичилцсэн хүний хувьд танд ямар сэтгэгдэл үлдсэн бол?

Ховор хүн. Эрлийз хүн. Хагас үгээр ойлгоно. Түрүүлж хариулна. Хүний чадварыг өндөр үнэлнэ. Мэдрэмжтэй. Дахин давтагдахгүй ховор хүн. Мань эр бол яах аргагүй лидер. Лидерийн хийж чаддаг ажил нь сайн хүнийг таних явдал

Previous Post

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо

Next Post

Шүүгчийн захирамжаар “Мобиком“ корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо

Next Post
Мобиком корпораци байрны түрээсээ төлөлгүй 5 сар болжээ

Шүүгчийн захирамжаар “Мобиком“ корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

2026-02-15
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

ДОРНЫН ЗУРХАЙ БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2026.02.15 / НЯМ ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР

2026-02-15
2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-15
Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

2026-02-14
Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

2026-02-14
Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

2026-02-14
Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

2026-02-14
Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

2026-02-14
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Хоёрдугаар сарын 14-ний өдрийн зурхай

2026-02-14
2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.