• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно”

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-10-02
Ангилал: Эрүүл мэнд
“Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно”

Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


Тэрбээр “Хөнгөлөлттэй эмийг Монгол Улсад 850 мянган иргэн авдаг. Үүнээс 400 мянга орчим нь зүрх судасны болон чихрийн шижингийн эм хэрэглэдэг. Зүрх судасны эм дотроо артерийн даралт бууруулах, цус шингэлэх, урьдчилан сэргийлэх зориулалттай эмүүд багтдаг. Өнгөрсөн оны гүйцэтгэлийг харахад 400 мянган иргэний 240 мянга нь хамтын төлбөрөө төлж чадахгүй байгаагаас шалтгаалаад эм нь тасалдсан. Артерийн даралттай, сахарын өвчтэй хүний эм тасалдахаар биеийн байдал нь хүндэрч, өвчин нь даамжрах эрсдэлтэй. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтын төлбөрөөс нь чөлөөлөх асуудлыг 2027 оны төсөвт тусгасан. Гэхдээ бүх хүнийг хавтгайгаар нь хамруулахгүй. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 18 нас хүрээгүй хүүхдүүдийг хамтын төлбөрөөс чөлөөлөхөөр санал оруулж байгаа.

Ингэснээр тодорхой бүлгийн иргэдийн бодит орлогод ирэх эмийн зардлын ачааллыг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой алхмууд гаргасан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гурван талт гэрээ байгуулж, цалинг 75 хувиар нэмэгдүүлэхээр тохирсон. Үүний дагуу нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлсэн. Тус гэрээнд нэмэгдэл цалинг 2025 оны суурь цалингаас тооцох, харин орлогын албан татварыг нийт шинэ цалингаас тооцох зохицуулалт орсон. Үүнээс шалтгаалаад эмч, эмнэлгийн ажилчдын дунд бухимдал гарсан. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс энэ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Цаашид арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмэгдүүлж, ирэх онд дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ нэмэгдэл цалинг шинэ суурь цалинд тооцож явна.

Улсын эмнэлгүүдийн ажилчдын бүтэц, орон тоотой холбоотой асуудлыг мөн ярьж байгаа. ДЭМБ-ын зөвлөмжөөр эмнэлэгт тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч зэрэг ажилтнууд нийт ажилчдын 60 хувь, дэмжих ажилтнууд 20 хувь, захиргааны ажилтнууд 20 хувь байх зохистой харьцаа гэж үздэг.

Гэтэл манай эмнэлгүүдэд энэ харьцаа эсрэгээрээ байх тохиолдол бий. Захиргааны болон дэмжих ажилтны тоо өндөр, эмч, сувилагчийн эзлэх хувь бага байгаа. Эмнэлгүүд үндсэндээ аж ахуйн нэгжийн зарчмаар ажиллаж, орлого олж байгаа эмч, сувилагч нар гүйцэтгэлийн санхүүжилтээр дамжуулан бусад ажилчдын цалингийн ачааллыг үүрч байна. Тиймээс хамгийн зохистой харьцаа болох 60 хувь нь эмч, сувилагч, 40 хувь нь захиргаа болон дэмжих ажилтан байх тогтолцоог бий болгох шаардлагатай.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өргөн хүрээнд ажиллаж, тодорхой зөвлөмжүүд гаргаад эмнэлгүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Зөвхөн нэг, хоёр эмнэлгийн бүтцийг өөрчлөх биш, эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөх зорилго тавьж байгаа. Ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ найдвартай, чанартай, шуурхай хүрэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 2013 онд батлагдсан эмнэлгийн ажилтны орон тоотой холбоотой стандартууд бий. Тухайлбал, зүрхний тасагт хэдэн эмч, хэдэн сувилагч байх ёстой гэх мэтээр хатуу заасан байдаг. Эдгээр стандартыг бодит хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Эхний ээлжид томоохон лавлагаа шатлалын эмнэлгүүдийг хамруулж байгаа ч цаашид дүүргийн болон өрхийн эмнэлгүүдэд ч энэ зохицуулалт хамаарна. Улсын эмнэлэг, дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлэг аль нь ч байсан иргэдэд найдвартай, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой.

Сувилагчийн хомсдол олон жил яригдаж байгаа асуудал. Олон улсын жишгээр нэг эмчид ойролцоогоор 3-4 сувилагч ногдох коэффициент байдаг бол Монголд энэ харьцаа нэгтэй нэг болсон. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сард багтаан Сувилахуйн хөгжлийн төвийг нээхээр ажиллаж байна. Тус төвөөр дамжуулан орон нутаг болон Улаанбаатар хотод ажиллаж байгаа сувилагчдыг сургах, дэмжихээс гадна нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарна.

Шинээр ямар нэг зүйл зохион бүтээхээс илүү ДЭМБ болон дэлхийн бусад сайн жишгийг Монголд нутагшуулах нь зөв гэж үзэж байгаа.

Эмнэлгийн зогсоолыг эхний хоёр цаг үнэ төлбөргүй ашиглах зохицуулалт хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн тухайн эмнэлэгт үзүүлсэн иргэдэд хамаарна. Иргэн эмнэлэгт очиж, тусламж үйлчилгээ авсан тухайгаа баталгаажуулах бичгээ авсан тохиолдолд зогсоолыг эхний хоёр цаг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Учир нь зарим иргэн эмнэлгийн ойролцоох ресторан, бусад газраар үйлчлүүлэхдээ эмнэлгийн зогсоолыг ашигласнаар эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүст зогсоол олдохгүй байх асуудал гардаг. Тиймээс уг зохицуулалтыг эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдэд зориулан хэрэгжүүлж байгаа гэлээ.

Previous Post

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Next Post

Э.Батшугар: Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно

Next Post
“Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно”

Э.Батшугар: Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

2026-10-02
“Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно”

Э.Батшугар: Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно

2026-10-02
“Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно”

“Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно”

2026-10-02
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-02
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн

2026-10-02
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-02
Аравдугаар сарын эхний тав хоногийн цаг агаар

Аравдугаар сарын эхний тав хоногийн цаг агаар

2026-10-01
Аравдугаар сард зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарь

Аравдугаар сард зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарь

2026-10-01
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-10-01
Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, хур тунадас орохгүй

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, хур тунадас орохгүй

2026-10-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.