Аравдугаар сард зохион байгуулагдах бөхийн барилдаан болон албан ёсны үйл ажиллагааны товыг МҮБХ-ноос танилцууллаа.
Тодруулбал,
-Аравдугаар сарын 3 – Бямба 13:00 цагт
“Нутгийн буян” группийн 30 жилийн ойн нэрэмжит Намрын улирлын нээлтийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
-Аравдугаар сарын 4 – Ням 12:00 цагт
Сумын цолтон ба залуу бөхчүүдийн нээлтийн барилдаан,
-Аравдугаар сарын 9 – 11:00 цагт
“Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл” Нээлттэй хэлэлцүүлэг
-Аравдугаар сарын 9 – 15:00 цагт
Монгол бөхийн өргөөний Сургалтын тэнхимд “Нийгэмд үзүүлэх тамирчдын ёс суртхууны манлайлал” ССАЖЗЯам, БТСУХороо, Олимпын хороо, Спорт холбоодоос төлөөллийг урьж оролцуулах хэлэлцүүлэг,
-Аравдугаар сарын 10 – Бямба 12:00 цагт
“Грийншоу” продакшны нэрэмжит барилдаан,
-Аравдугаар сарын 11 – Ням 11:00 цагт
Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан,
-Аравдугаар сарын 16-18 Баасан-Ням
Өсвөр, залуучуудын УАШБарилдаан /Архангай аймаг, Цэцэрлэг хотод/,
-Аравдугаар сарын 17 – 11:30 цагт
Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол улсын Аварга цолны хүндэтгэлийн Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /Дархан хотод/,
-Аравдугаар сарын 24 – Бямба 13:00 цагт
Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана










Сэтгэгдэл бичих