“Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан эхэллээ.
Өнөөдөр сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 67 кг-ын жинд Н.Ганбаяр, 87 кг-д ОУХМ Г.Төрболд, 130 кг-д Б.Намбардавга нар өрсөлдөнө.
Н.Ганбаяр эхний барилдаанд Индонезын Алиансян Мухаммедтэй, Г.Төрболд Тажикистаны Султонзодатай, Б.Намбардавга БНХАУ-ын бөх Мэн Лин Зэтэй тус тус учраа таарчээ. Мэн Лин Зэ нь “Парис-2024” олимпын хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай тамирчин юм.
Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа Монгол Улсаа төлөөлөн барилдана.
Түүний хувьд эхний тойрогт гоц мөргөж, хоёр дахь барилдаандаа эзэн орны бөх, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Ази тивийн аварга Иши Ами болон Казахстаны бөх, дэлхийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл медальт, Ази тивийн иж бүрэн медальт Бакбергенова Жамила нарын ялсантай учраа таарна.















Сэтгэгдэл бичих