• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ОХУ-д хийх Си Жиньпиний айлчлалаас юу хүлээх вэ?

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-03
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Улс төр, Эдийн засаг
ОХУ-д хийх Си Жиньпиний айлчлалаас юу хүлээх вэ?

БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ сарын 5-7-нд ОХУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр энэ үеэр Владимир Путин, Си Жиньпин нар улс төрийн хоёр мэдэгдэл гаргах аж. Мөн 30 орчим хэлэлцээрт гарын үсэг зурах талаар Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Чан Ханьхуэй мэдэгджээ. Си Жиньпин ОХУ-ын урилгаар тус улсад хийх айлчлалынхаа үеэр Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форумд оролцох юм. Төрийн айлчлал Москвад болж, дараа нь Хятадын удирдагч Петербургт очих аж.

Худалдаа-эдийн засгийн зөвшилцөл

“Айлчлалын үеэр ОХУ, БНХАУ-ын  удирдагч нар хоёр чухал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна. Эхнийх нь Орос-Хятадын харилцаа, хөгжил, хамтын ажиллагааны төлөвлөгөө байх юм” гэж Чан Ханьхуэй мэдээлэлдээ дурджээ. Хоёр дахь том баримт бичиг нь олон улсын стратегийн тогтвортой байдлын тухай гэнэ. Баримт бичигт Орос, Хятадын олон талт хамтын ажиллагааны зарчмуудыг тусгаж, байр сууриа бататгах, стратегийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай мэдэгдэл гаргах аж.

Улс төрийн баримт бичгүүдээс гадна талууд хоёр улсын хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэх талаар хэд хэдэн хэлэлцээрт хүрэх юм байна. Худалдаа-эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалт болон бусад салбарыг хамарсан нийт 30 орчим хэлэлцээр байгуулах аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар өнгөрсөн сарын 13-нд Сочид Си Жиньпиний айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Ван И энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Хятадын даргын ОХУ-д хийх төрийн айлчлалын талаар санал солилцсон байна. Түүний онцлон хэлснээр энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх аж.

Орос Хятадыг ойртуулах панда

Си Жиньпин ОХУ-д айлчлах үеэрээ Хятад улс Москвагийн амьтны хүрээлэнд өгсөн хоёр пандад зориулсан павильон нээх ёслол оролцох аж. Диндин болон Жуи пандануудыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Москвагийн амьтны хүрээлэнд өгчээ. Путин, Си нарын дөрөвдүгээр сард болсон уулзалтын үеэр Хятадын тал Орост хамтарсан судалгаа явуулах зорилгоор дээрх пандааг өгчээ. Тэд Орос, Хятадын найрамдлын элч төдийгүй баяр баясгалан, нөхөрлөлийн уур амьсгалыг бэлэглэнэ гэж Хятад улс үзжээ. Төв Хятадад байдаг хулсны баавгай нь устаж буй сүүн тэжээлтэн бөгөөд БНХАУ-д төрийн тусгай хамгаалалтад байдаг. Үүнээс гадна панда Хятадын бэлгэ тэмдэг болж, Бээжингийн дипломат харилцаанд онцгой байр суурийг эзэлдэг бөгөөд бусад улсад илгээх нь уламжлал болжээ.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Бүс ба Зам” чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-тай хамтын ажиллагаа урд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрснийг онцолж байв-

Хүндэт доктор Си Жиньпин

Си Жиньпин ОХУ-д айлчлах үеэрээ Петербургийн улсын их сургуулийн хүндэт доктор болох аж. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад айлчлахдаа Цинхуа их сургуулийн хүндэт доктор болж байжээ. “Энэхүү хоёр том сургууль нь Орос, Хятадын найрамдлыг бэхжүүлж, боловсролын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх юм” гэж Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Чан Ханьхуэй ярьсан байна. Тэрбээр мөн хоёр улсын удирдагчийн уулзалт найрамдал, нөхөрлөлийг батжуулж, боловсролын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм гэжээ.

Петербургийн олон улсын эдийн засгийн форум

Энэ сарын 6-8-нд болох Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Форумд Хятадын дарга Си Жиньпин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш зэрэг олон улсын нөлөө бүхий хүмүүс оролцоно. Оросын томоохон компаниуд форумын үеэр зочид төлөөлөгчид болон сэтгүүлчдэд үзүүлэх зүйлсээ бэлтгэж байгаа аж.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь дэлхийн эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог чуулга уулзалтад гадаадын төр, засгийн тэргүүнүүд, олон улсын байгууллагууд, томоохон компаниудын удирдлагууд, шинжээчид, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцдог билээ. Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь энэ жил “Тогтвортой хөгжлийн асуудлыг тодорхойлох нь” уриатайгаар болно. Чуулга уулзалтыг “Росконгресс” сан зохион байгуулдаг юм.

Хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ

Владимир Путин өнгөрсөн дөрөвдүгээр сард Бээжинд хоёр өдрийн айлчлал хийж, Си Жиньпинтэй уулзан “Нэг бүс-нэг зам” чуулга уулзалтад оролцсон билээ. Тэр үеэр Путин ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэнийг хэлжээ. Тухайлбал, өнгөрсөн жил эдийн засгийн салбарт рекорд тогтоожээ. 2018 оны дүнгээр бараа эргэлт 24.5 хувиар өсч, 108 тэрбум доллар болсон байна.  БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өмнөх уулзалтуудынхаа үеэр ярьсанчлан Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал, Сирийн хямрал зэрэг олон улсад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ гэж ажиглагчид дүгнэжээ. Путин, Си нар 2017 онд уулзахдаа хамтарсан мэдэгдэл гаргаж, 2017-2020 онд хүртэлх найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тухайн үед ОХУ, БНХАУ худалдаа, эрчим хүч, боловсролын салбарт хамтран ажиллах нийт 40 гэрээ үзэглэж байв.

Previous Post

Хүүхдийн баяраар 130 хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ

Next Post

Мэрилин Монро номын сандаа 430 номтой байжээ

Next Post
Мэрилин Монро номын сандаа 430 номтой байжээ

Мэрилин Монро номын сандаа 430 номтой байжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

2026-02-15
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

ДОРНЫН ЗУРХАЙ БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2026.02.15 / НЯМ ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР

2026-02-15
2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-15
Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

2026-02-14
Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

2026-02-14
Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

2026-02-14
Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

2026-02-14
Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

2026-02-14
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Хоёрдугаар сарын 14-ний өдрийн зурхай

2026-02-14
2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.