• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-07-01
Ангилал: УИХ
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.01/ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, танхимын тэргүүн нартай уулзаж, хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хууль хэрэглээний практик, хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцлоо.

УИХ-ын дарга Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд бүрэн эрхээ хараат бусаар хэрэгжүүлэх нь эрх зүйт төрийн суурь зарчим болохыг онцлоод, төрийн нийтлэг зорилго болох хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө төрийн эрх мэдлийн байгууллагууд чиг үүргийнхээ уялдаа холбоог ханган ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. Мөн төр, эрх зүйд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх институцийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг болохыг онцолсон юм.

Тэрбээр Улсын Их Хурал шүүхийн шинэчлэлийг бодитой хэрэгжүүлэх хүрээнд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 онд Шүүх эрх мэдлийн 10 жилийн хөгжлийн бодлогыг баталсныг дурдав. Мөн 2025 онд Хууль тогтоомжийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн тухай хууль тогтоомж болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн төслүүдийг боловсруулахдаа Улсын дээд шүүхийн саналыг заавал авдаг эрх зүйн зохицуулалт бүрдсэнийг онцоллоо. Түүнчлэн эрх зүйн орчны шинэчлэлийн үр дүнд шүүхийн индекс 2023 онд 53.22 байсан бол 57.33 болж өссөнийг тэмдэглээд, цаашид хууль тогтоох ажиллагааг шүүхийн хууль хэрэглээний практик, судалгаанд илүү тулгуурлан боловсронгуй болгохын тулд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи судалгааны мэдээлэл, датагаа харилцан солилцож, хамтран ажиллахын чухлыг тухайлан тэмдэглэв.

Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Иргэн, Эрүү, Захиргааны хэргийн танхимын тэргүүн нар:

-Хууль тогтоох үйл ажиллагаанд шүүхийн оролцоог үр нөлөөтэй, бодитой болгох буюу шүүхийн тогтмол хэрэглэдэг хуулиудад өөрчлөлт оруулахын өмнө Улсын дээд шүүхийн саналыг заавал сонсдог байх, Дээд шүүх өөрийн саналаа УИХ-ын чуулган, Байнгын хороонд биечлэн танилцуулдаг тогтолцоог бүрдүүлэх. Шүүн таслах ажиллагааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар хууль тогтоох байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтарсан байнгын шинжтэй ажлын хэсгийг зохих түвшинд байгуулж ажиллуулах

-Шүүхийн эдийн засгийн бие даасан байдлыг бодитоор хангах, шүүхийн төсөв Сангийн яамны шатанд танагддаг асуудлыг эрх зүй, бодлогын түвшинд шийдвэрлэх

-Эрх зүйн шинэ тутам харилцаа эрчимтэй хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан төлбөрийн чадваргүйдэл, дампуурлын эрх зүйн орчныг сайжруулах

-Хууль хэрэглээний явцад илэрч буй зөрчил, хийдэл, давхардлыг шуурхай засдаг тогтолцоо бий болох

-Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Шүүхийн академийн хамтын ажиллагааг өргөжүүлэх буюу судалгааны дата, мэдээллийг харилцан ашиглаж, хууль боловсруулахдаа шүүхийн практикт тулгуурлах

-Хиймэл оюуныг шүүхийн практикт ашиглах, шүүн таслах ажиллагааны шуурхай байдлыг хангахад хуулийн хувийн хэргийн нээлттэй байдлыг хангах

-Давж заалдах шатны шүүхийг өнөөгийн хэрэгцээ шаардлага, цаашдын хөгжлийн бодлогод уялдуулж тойргийн журмаар байгуулах эрх зүйн орчныг бий болгох

-шинэ тутам бий болж буй хялбар ажиллагаа, гэр бүлийн хэргийн зэрэг шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад шүүх эрх мэдлийн болон бусад төрийн байгууллага, Хуульчдын холбооны хамтын ажиллагаа, бэлтгэл чухал болох, шинээр байгуулагдсан дагнасан шүүхийн ачааллыг шийдвэрлэхэд захиргааны ажилтны хүний нөөц, тэдгээрийн төсвийн асуудал нэн тулгамдсан тухай

-Цагдан хорих арга хэмжээ, сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөр, хэрэг буцаах зохицуулалт зэрэг эрүү, иргэн, захиргааны процессын хуульд тулгамдсан асуудлаар парламентаас хууль зүйн бодлогын шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага бий болсон талаар санал дэвшүүлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтаар хөндөгдсөн асуудлуудад ажил хэрэгч хандах, шуурхай шийдвэрлэх, хууль хэрэглээний практикаас урган гарч буй санал, дүгнэлтийг хууль тогтоох үйл ажиллагаанд бодитоор тусгах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Шүүхийн академийн төлөөллийг оролцуулсан зохих түвшинд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар санал нэгдлээ. Мөн ажлын хэсэг тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн, нэн шаардлагатай хууль тогтоомжийн өөрчлөлтийн саналыг боловсруулж ажиллахаар тохиролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

Японы хүнсний хог хаягдлын хэмжээ 3 дахь жилдээ дараалан буурчээ

Next Post

Улаанбаатарт үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Next Post
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Айчи-Нагояа-2026” Монголын дөрвөн бөх сонгомол болон чөлөөт бөхөөр өнөөдөр барилдана

“Айчи-Нагояа-2026” Монголын дөрвөн бөх сонгомол болон чөлөөт бөхөөр өнөөдөр барилдана

2026-09-30
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-30
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

2026-09-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Нойтон цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

2026-09-30
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

2026-09-29
Алтны үнэ огцом буурчээ

Алтны үнэ огцом буурчээ

2026-09-29
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

2026-09-29
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийлээ

Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийлээ

2026-09-29
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа

АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа

2026-09-29
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.