• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-06-10
Ангилал: Тод мэдээ
Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Цэргийн байгууллагуудад хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлт болон хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал улс төр, нийгмийн хүрээнд идэвхтэй яригдаж байна. Тухайлбал, УИХ дахь нэр бүхий гишүүд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалтыг тогтмолжуулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

Тэгвэл Батлан хамгаалах яам тухайн хуулийн төсөл батлагдахыг хүлээлгүйгээр, салбарын хэмжээнд хүний эрхийг хангах бодитой алхмуудыг урьдчилан авч хэрэгжүүлж байна. Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг хэдийнээ байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Хяналтын зөвлөл нь салбарын хэмжээнд хүний эрхийн зөрчлийг нуун дарагдуулах бус, эрт илрүүлэх, иргэний нийгэм болон хүний эрхийн хамгаалагчдын оролцоог хангах замаар дотоод хяналтыг шинэ шатанд гаргах зорилготой бөгөөд энэ нь “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын үндсэн нэг чиглэл болон тусгагдсан юм.

Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан ХЭҮК-ийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэсэн нэмэлт оруулах хуулийн төсөл нь салбарын яамны барьж буй бодлоготой бүрэн нийцэж байгаа бөгөөд БХЯ нь ХЭҮК-той хамтран аль хэдийнээ сургагч багш нарыг бэлтгэн ажиллуулж байна.

НҮБ, НАТО болон Ази, Номхон далайн бүсийн орнуудад (Япон, БНСУ гэх мэт) цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалтыг практик дадлага, нөхцөлт кейс хэлбэрээр тогтмол ордгийг командлалын хариуцлагыг бэхжүүлэх шилдэг туршлага гэж үздэг. Энэхүү практикийг Монголд нутагшуулах бэлтгэл ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдсэн бөгөөд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас НҮБ-ын холбогдох дэд хороотой хамтран хууль сахиулах болон батлан хамгаалах салбарын 1100 албан хаагчийг “Сургагч багш”-аар бэлтгэснээс 78 нь Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажиллаж байна.

Батлан хамгаалах яам нь хүний эрхийн асуудалд цаг үеийн шаардлагаар бус, стратегийн түвшинд хандаж байна. Хууль тогтоох байгууллагын түвшинд яригдаж буй шинэчлэлүүд батлагдан гарахаас өмнө Сайдын дэргэдэх Хяналтын зөвлөл үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр цэргийн байгууллагад хүний эрхийг дээдэлсэн, сахилга хариуцлагатай, харилцан хүндэтгэлтэй орчныг илүү хурдан бөгөөд үр дүнтэй төлөвшүүлэх нөхцөл бүрдэж байна.

Previous Post

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ

Next Post

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Next Post
Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.