• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Жолооны эрхээ сэргээлгэх, шинээр үнэмлэх авах бол маргааш Сүхбаатарын талбайд очоорой

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-21
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
Жолооны эрхээ сэргээлгэх, шинээр үнэмлэх авах бол маргааш Сүхбаатарын талбайд очоорой

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян, Нээлттэй хаалганы өдөрлөгийг маргааш зохион байгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Монгол Улсад хүний амь нас аврах зорилготой замын хөдөлгөөний дүрэм батлагдсан ойн өдрийг тохиолдуулан хийх гэж буй ажлын талаар мэдээлэл өгье.

Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан бид Жанжин Сүхбаатарын талбай дээрээ нийт иргэдтэйгээ хамт нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна.
Нээлттэй хаалганы өдөр 11.00-16.00 цагийн хооронд жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл гэх мэт төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ” гэв.

Тээврийн цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Манай улсын иргэд зам тээврийн осолд маш ихээр өртөж байна. 100 мянган хүнд ногдох нас баралтаар дэлхийд нэлээн хойгуур Африкийн орнуудтай ойролцоо явж байна. Гэтэл дэлхий дахин авто ослыг маш ихээр бууруулж чадсан. Нэг ч хүүхдээ авто ослоор эндүүлдэггүй улс орон олон болсон. Нэг ч иргэнээ авто осолд өртүүлдэггүй орнуудын тоо өсч байна” гэсэн юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2031 он гэхэд авто ослын тоог 50 хувиар бууруулна. Хамгийн сүүлийн үеийн зам тээврийн хяналтын төхөөрөмжийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэх мэт том зорилтыг тавьжээ. Энэ зорилтдоо хүрэхийн тулд маш олон ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Ташрамд хэлэхэд 1925 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар хамгийн анхны Замын хөдөлгөөний дүрмээ баталж байжээ.

Previous Post

Төрийн нууц олж авсан хэргээр сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэлээ

Next Post

Ерөнхийлөгчийн хоригийн зарим хэсэгт залруулга хийлээ

Next Post
Ерөнхийлөгчийн хоригийн зарим хэсэгт залруулга хийлээ

Ерөнхийлөгчийн хоригийн зарим хэсэгт залруулга хийлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-08-04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-08-04
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.