• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-05-05
Ангилал: Улс төр
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.05) Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнө болон Ерөнхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго, ерөнхий чиг үүрэг тусгасан хэдий ч хэрэгжилтийг хангах механизм дутмаг, тодорхойгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, нас насанд нь тохирсон үйл ажиллагаанд хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш хамруулах, хот ба хөдөөгийн ялгааг арилгах, багш, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулгадаа онцолсон.

Иймд асуудлыг салбарын бодлогоор бус салбар дундын, улсын хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн зохицуулалт бүхий хууль зүйн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэ хүрээнд хүүхэд бүр хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 20 зүйлтэй бөгөөд дараах үндсэн зохицуулалтыг тусгасан. Үүнд:

  • Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, зорилго, үйлчлэх хүрээ, хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томьёоны тодорхойлолт,
  • Хоёрдугаар бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх хөгжлийн чиглэлээрх сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, чиглэл, хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг, оролцоо,
  • Гуравдугаар бүлэгт төрийн байгууллага болон оролцогчийн эрх, үүрэг,
  • Дөрөвдүгээр бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны  санхүүжилтийн эх үүсвэр, түүнийг зарцуулах журмын зохицуулалт,
  • Тавдугаар бүлэгт хууль тогтоомжийн биелэлтийн хяналт, хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацаа зэрэг асуудлуудыг тодорхойлж, зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх аж.

Нөгөөтээгүүр, хүүхэд чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд зориулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурал дахь улс төрийн таван нам, эвслийн төлөөллийн 21 гишүүн боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

2026-05-05
Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина

Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина

2026-05-05
Т.Саруултөгс: Ямар ч цагдаа надтай холбогдоогүй! Одоо бүр улс төржүүлээд Лу.Гантөмөрийн хүргэн гээд сэвж байна!

Т.Саруултөгс: Ямар ч цагдаа надтай холбогдоогүй! Одоо бүр улс төржүүлээд Лу.Гантөмөрийн хүргэн гээд сэвж байна!

2026-05-05
ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Монгол бөхийн өргөөнд энэ долоо хоногт зохион байгуулагдах барилдааны хуваарь

2026-05-05
Зам арчлалтын компанийн захирлууд 8.7 тэрбум төгрөгийг хууль зөрчин шилжүүлж, мөнгө угаасан хэрэгт холбогджээ

Зам арчлалтын компанийн захирлууд 8.7 тэрбум төгрөгийг хууль зөрчин шилжүүлж, мөнгө угаасан хэрэгт холбогджээ

2026-05-05
Шүүмжлэлд өртөөд байсан муруй замыг “Хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлт” байсан гэж тайлбарлав

Шүүмжлэлд өртөөд байсан муруй замыг “Хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлт” байсан гэж тайлбарлав

2026-05-05
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв

2026-05-05
Дөрөвдүгээр сард 5356 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ

Дөрөвдүгээр сард 5356 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ

2026-05-05
Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

2026-05-05
Самсунгийн гэр бүл Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том өв залгамжлалын татварыг төлж барагдуулав

Самсунгийн гэр бүл Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том өв залгамжлалын татварыг төлж барагдуулав

2026-05-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.