• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн боловсролын салбарт хийх долоон гол шинэчлэл

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-27
Ангилал: Боловсрол, Тод мэдээ, Улс төр
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн боловсролын салбарт хийх долоон гол шинэчлэл

Монгол Улсын ерөнхий сайд “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Боловсролын яамнаас “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг энэ сарын 22-ны өдөр Засгийн газраар батлуулаад байгаа юм. Уг арга хэмжээний хүрээнд хийгдэх долоон гол шинэчлэлийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тухайлбал энэхүү цогц арга хэмжээний “Багшийг ажлын ачааллаас чөлөөлье” гэх хэсэгт төрийн зардлаар суралцсан ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарын зардлыг нөхөн төлүүлнэ, багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуучуудыг цэргийн алба хааснаар дүйцүүлэх зэрэг зүйлсийг тусгажээ.

1. Хөтөлбөрийн шинэчлэл “ЭКОСИСТЕМ” 

✔️ Багаар ажиллах, шийдвэр гаргах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, задлан шинжлэх зэргээр суралцагчдыг мэдлэг олох явцдаа олж буй дээд эрэмбийн ур чадваруудыг суулгана.

✔️ Биеийн тамир, сэтгэлийн тамир, оюуны тамиртай ирээдүйн иргэдийг бэлтгэнэ.

✔️ Малчдын хүүхдийг 9 нас хүртэл нь эцэг, эхтэй нь байлгах хосмол сургалт буюу малчдын хүүхдийн “blended learning” боловсролын шинэ тогтолцоог бий болгоно.

2. Багшийг ажлын ачааллаас чөлөөлье

✔️ Багшийн дутагдлыг нөхөх

✔️ Төрийн зардлаар суралцсан ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарын зардлыг нөхөн төлүүлэх

✔️ “Эрдэмт багш нараа Эх орон нь дуудаж байна” аян өрнүүлэх

✔️ Багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуучуудыг цэргийн алба хааснаар дүйцүүлэх

✔️ Төгсөх ангийн оюутнуудыг ажлын байран дээр ажиллуулан төгсгөх

✔️ Багш бус мэргэжлээр төгссөн болон төгсөх оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх

✔️ “Teach Mongolia” хөтөлбөрийг өргөжүүлэх

3. Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль

✔️ Сургуулийн бүтэц, хэв шинжийн өөрчлөлт: Ерөнхий боловсролын сургуулиудын бүтцийг дахин төлөвлөж, сум дундын ахлах сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлнэ

✔️ Олон улсын хөтөлбөртэй төрийн өмчит ахлах сургууль: Бүс бүрд олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг байгуулж, хичээлийн байр, лаборатори, кабинет, дотуур байрыг иж бүрэн төлөвлөнө

✔️ Хотхоны болон багийн бага сургуулийн шинэ загвар: Нийслэл, аймгийн төвүүдэд хотхоны бага сургууль, алслагдсан хязгаар нутгуудад багийн бага сургуулиудыг хямд төсрөөр шийднэ

4. Цахимжуулж чөлөөлье (Big Data and AI) 

✔️ EdTech инновац ба AI туслах: Багшийн AI туслах, сурагчийн AI туслах, интерактив болон дижитал сургалтын материал, EdTech шийдлийн хөгжүүлэлт болон нэвтрүүлэлт

✔️ Дижитал засаглал ба менежментийн шинэчлэл: Сургуулиудын дотоод удирдлагын системийг сайжруулна, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, боловсролын цахим үйлчилгээг сайжруулах

✔️ Дэд бүтэц ба техник хангамж: ТХХТ-ийн хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл, дижитал хуваагдлыг арилгах, үүлэн технологи

5. Хуурамч дүнгүй үнэлгээний систем

✔️ Өөрийн үнэлгээ, явцын үнэлгээ, чанарын судалгаа, олон улсын үнэлгээ зэрэг бүх түвшний үнэлгээ нь боловсролын чанарыг сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад чиглэнэ

6. Сайн засаглал

✔️ Сургуулийн засаглалыг сайжруулж, бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлнэ

✔️ Удирдах ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлж, хүний нөөцийг хөгжүүлнэ

✔️ Сургууль, багшийн санаачилгыг дэмжих, ажлын байрандаа хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ

7. Гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилт

✔️ Үндсэн цалингийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл хөлс болон нэмэгдлийг Засгийн газраас тогтоосон цалингаас тооцно

✔️ Цалингаас бусад хувьсах зардлын бүрэлдэхүүнийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлсэн (30%)

✔️ Хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүрийн интревалын түвшинг нарийвчлан тооцсон

✔️ Төрийн бус өмчийн орон нутаг дахь Ерөнхий боловсролын сургуулийн төлбөрөөс хамаарсан итгэлцүүрийг өөрчилсөн

✔️ Цэцэрлэгийн хичээлийн байрны тооноос хамаарах итгэлцүүрийг нэмж тооцсон

 

 

Previous Post

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

Next Post

М.ХАЛТАР: НИТХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ДАГУУ ХУРАЛДААНЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРСАН

Next Post
М.ХАЛТАР: НИТХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ДАГУУ ХУРАЛДААНЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРСАН

М.ХАЛТАР: НИТХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ДАГУУ ХУРАЛДААНЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРСАН

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.