• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-04-15
Ангилал: Бусад мэдээ
Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон болон цасан шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 04-р сарын 13-ны 20 цагаас 04-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгаар +18…+23 градус,  бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Previous Post

У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

Next Post

Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

Next Post
Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүснэ

2026-10-29
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ахмад настны халамжийн тэтгэмж, тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэмжийг 38.9 хувиар нэмлээ

2026-10-28
Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

2026-10-28
Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

2026-10-28
Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

2026-10-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.