• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-14
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн нийгмийн салбарын байгууллагуудад ажиллаж байна. Энэ үеэр Монголын хүүхдийн ордонд ажиллав. Монголын хүүхдийн ордны 24 төрлийн 37 дугуйланд жил бүр 62 мянга гаруй хүүхэд суралцдаг. 2025 онд нийт 150 мянган хүүхэд суралцаж төгсжээ. Мөн нийслэлийн долоон дүүргийн 27 байршилд хүүхдийн ордны үйл ажиллагаа салбар дугуйлангуудаар дамжин хүүхдүүдэд хүрч байна. Монголын хүүхдийн ордноос жил бүр улсын чанартай 15 төрлийн томоохон уралдаан тэмцээн зохион байгуулдаг, 20 гаруй улсад 300-400 хүүхэд олон улсын арга хэмжээнд оролцдог байна.

Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Монголын хүүхдийн ордны барилга 1984 онд ашиглалтад орсон 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд барилгын урсгал засварыг тогтмол хийж, барилгын насжилт уртассан. Мөн барилгыг бүхэлд нь шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж байгаа. Бидний хувьд багш, ажилчид, албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Монголын хүүхдийн ордны өргөтгөл Спортын төрөлжсөн цогцолбор барих асуудал удаан яригдсан. Харин 2025 оны долоодугаар сард зураг төсвийг баталсан. Тус спорт цогцолборт усанд сэлэлт, жүдо, үндэсний бөх, самбо, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, уран гимнастик, спорт бүжиг, хаданд авиралт, хөнгөн атлетик зэрэг 16 төрлийн дугуйлан хичээллүүлж, 40 мянга орчим хүүхдэд үйлчлэхээр төлөвлөж байна. Спорт цогцолбор барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг энэ сарын 17-нд шалгаруулна” гэлээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн хоёр жилд нийслэлээс дэд бүтцийн төслүүдэд түлхүү анхаарч ажиллалаа. 2026 онд бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна хүний хөгжил, нийгмийн салбарын байгууллагуудаа дэмжинэ. Хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд нэн тэргүүнд байх ёстой. Тухайлбал, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санг өргөтгөх ажил хийгдэж байгаа. Сургуулиудад спортын цогцолбор барьж байна. Монголын хүүхдийн ордон хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлж буй олон жилийн түүхтэй байгууллага. Нийгэм, соёлын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож, онлайн сургалт зэргийг дэмжих нь зүйтэй. Нийгмийн салбарын байгууллагууд олон талт үйл ажиллагаа явуулж, орлогоо төлөвлөж, хүртээмжээ нэмэгдүүлэх менежмент хийх хэрэгтэй. Хүүхдийг дэлгэцийн хамаарлаас хөндийрүүлж хөгжүүлэх, зөв дадалтай болгох, дүүргийн хүүхдүүдээ дугуйланд хэр хамруулж байгаа зэргээр нь дүүргүүдийг үнэлэх, хүний хөгжлийг үнэлэх хэрэгтэй байна” гэв.

Previous Post

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Next Post

Цаг агаарын мэдээ

Next Post
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ахмад настны халамжийн тэтгэмж, тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэмжийг 38.9 хувиар нэмлээ

2026-10-28
Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

2026-10-28
Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

2026-10-28
Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

2026-10-28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-28
Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

2026-10-27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

2026-10-27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

2026-10-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.