• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Завхан голоос Алтай хот руу 54 км урт хоолойгоор ундны цэвэр ус татах ажил эхэллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-15
Ангилал: Нийгэм
Завхан голоос Алтай хот руу 54 км урт хоолойгоор ундны цэвэр ус татах ажил эхэллээ

Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас тулгамдаж буй асуудал бол ундны цэвэр усны хангамж. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхээр Завхан голоос Алтай хот руу цэвэр ус татах “Тайшир-Алтай” усан хангамжийн төсөл хэрэгжиж байна.

“>Алтай хотынхон 1950-аад онд Завхан голоос машинаар ус зөөж, ундандаа хэрэглэж байсан бол 1970 оноос худгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан ч усны чанар ундны усны эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байжээ. Ингээд 2000 оноос ус цэвэршүүлэх төхөөрөмж ашиглаж эхэлсэн байна. Дээрх ажлууд дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа учраас 2002 оноос Завхан голоос ус татах санал яригдаж эхэлсэн  нь 17 жилийн дараа биелэлээ олж байгаа ажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жил баруун аймгуудад ажиллах үеэр Говь-Алтай аймгийн иргэдийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байжээ.

Ингээд Засгийн газар  энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллан, Австри улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон байна.

БХБЯ, Австри улсын “Tiroler Rohre Gmbh” групп болон туслан гүйцэтгэгчээр “Сайрам булган” ХХК-тай гэрээ байгуулан одоогийн байдлаар 1.7 сая еврогийн үнийн дүнтэй 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, гурван чингэлэг холбох хэрэгсэл нийт 30 чингэлэг тоног төхөөрөмж нийлүүлэгдээд байгаа аж.

Тайширын УЦС-аас үүссэн Гэгээн нуурын усыг цэвэршүүлэн Алтай хот руу хүргэх ажил эхлээд явж байна

Бүтээн байгуулалтын ажил энэ сарын 1-нээс эхэлсэн, ямар нэгэн саад бэрхшээлгүй үргэлжилж байгааг төслийн ерөнхий инженер Г.Лхагвасүрэн хэллээ.

Тэрбээр “Тайширын УЦС-аас үүссэн Гэгээн нуурын усыг цэвэршүүлэн Алтай хот руу хүргэх төсөл амжилттай эхлээд явж байна.

Бүтээн байгуулалтын ажил хоёр жил үргэлжилнэ. Энэ хугацаанд 54 км урт хоолойг байрлуулж, гурван обьект барих бөгөөд 100 гаруй түр ажлын байр бий болоод байгаа.

Эхний барилгад Гэгээн нуурын эрэгт баригдаж, ус цэвэршүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулагдана. Эндээс 25 км үргэлжилсэн шугам яваад дахин нэг барилга баригдаж, өргөгч станц байрлана. Учир нь нуураас Алтай хот хүртэлх хоолой 500 метр өгсөж ирж байгаа. Гурав дахь барилгад усны нөөц сан суурилуулагдана.

Хоолой нь Австри улсад үйлдвэрлэгдсэн өндөр технологийн чанартай бүтээгдэхүүн бөгөөд үйлдвэрлэгчээс 100 жилийн баталгаа өгсөн” хэмээн ярилаа.

Говь-Алтай аймагт энэ жил улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 46 обьект буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга баригдаж байгааг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлж байв.

Мөн Завхан аймгаас 110 кВт-ын эрчим хүчний шугам татах, 2,000 айлын орон сууцны хорооллын бохир, цвээр усыг шийдэх дэд бүтцийг барих ажил энэ онд эхэлж байгааг хэллээ.

Previous Post

Ж.Эрдэнэбат 1463 га тусгай зөвшөөрлийг 5 САЯАР АВЧ, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯАР ЗАРЖЭЭ

Next Post

Автомашины татвар төлөх хугацаа дуусахад 15 хоног үлдлээ

Next Post
Автомашины татвар төлөх хугацаа дуусахад 15 хоног үлдлээ

Автомашины татвар төлөх хугацаа дуусахад 15 хоног үлдлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-21
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +24 хэм, үүлшинэ. Бороо орохгүй

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.