• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ж.Эрдэнэбат 1463 га тусгай зөвшөөрлийг 5 САЯАР АВЧ, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯАР ЗАРЖЭЭ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-15
Ангилал: Нийгэм, Хууль
Ж.Эрдэнэбат 1463 га тусгай зөвшөөрлийг 5 САЯАР АВЧ, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯАР ЗАРЖЭЭ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ГАРААД ГУРВАН САР БОЛСОН ТАЛБАЙГ ХУДАЛДАН АВААД, ЗУРГААН САРЫН ДАРАА ДАХИН ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Монгол Улсын  30 дахь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр заржээ.

УГ АСУУДЛЫГ БАРИМТААР ТОДРУУЛБАЛ, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр”2” нэртэй ….тоот дугаартай талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байна.

Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэт өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/68 хувийн харьцаатайгаар хуваан эзэмшдэг аж.

Тайлбар: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувь эзэмшдэг байдал

Тайлбар: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ХОМ-тээ мэдүүлсэн байдал

Сонирхолтой нь, нүүрсний нөөц бүхий 1463 га-г хамардаг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ердөө 5 сая төгрөгөөр худалдан авч. Ингэхдээ холбогдох хуулийн дагуу үнэн дүнгийн 30 хувь буюу 1.5 сая төгрөгийг нь улсад тушаасан байна. Уг талбайн зөвшөөрөл 2017.09.26-ны өдөр албан ёсоор гэрчилгээгээ авсан.

Гэрчилгээ авснаас хойш ГУРВАН САРЫН ДАРАА ийнхүү зарагджээ.

Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын эзэмшдэг “Хэрх-Илч” компани хямдхан авсан тусгай зөвшөөрлөө дахин ЗУРГААН САРЫН ДАРАА /2018.07.03/ зарсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө НЭГ САЯтөгрөгөөр зарсан нь анхаарал татаж байгаа юм.

Тайлбар: Худалдан авсан ба худалдсан үнэн дүн

-ГАР УТАСНЫ ҮНЭЭР ОРД ХУДАЛДАН АВЧ, ӨӨРИЙН НАЙЗДАА ЗАРДАГ ШИНЭ “МОДА”-

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эзэмшдэг “Хэрх-Илч” компани тусгай зөвшөөрлийг шилжүүлэх болсон шалтгаандаа,

-…Эрдэсжсэн цэгүүд тухайн онд хийгдсэн хайгуулын ажлын явцад хангалтгүй байсан.

-…Талбай нь засмал зам, дэд бүтцээс хол зайтай.

-…Үнэлгээ тодорхойлох боломжгүй  гэж дурджээ.

Хэдий тийм байлаа ч 1463 га талбайг хамрах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 5 сая төгрөгөөр худалдан авч,  нэг сая төгрөгөөр зарах ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ билээ.

Монгол төгрөгийн ханш ихээр унасан өнөө үед ТАВ БА НЭГ САЯ ТӨГРӨГ нь орчин үеийн үзүүлэлт бүхий ухаалаг гар  утасны үнэтэй дүйцэх юм.

Тайлбар: Тусгай зөвшөөрлийг зарах болсон шалтгаан

-Х.БАТ-ЭРДЭНЭ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ЗОРИУЛАН КОМПАНИ БАЙГУУЛСАН УУ-

Уг арилжаанд оролцсон “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнийн хувьд тэрээр өөрийн 100 хувь эзэмшдэг “Бэст ланд майнинг” ХХК-ийнхаа нэр дээр хайгуулын зөвшөөрлийг шилжүүлэн авсан байна.

“Бэст ланд майнинг” ХХК нь 2018.05.16-ны өдөр улсын бүртгэлээс ГЕОЛОГИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙХ үйл ажиллагааны чиглэл бүхий гэрчилгээг авсан байна.

Тайлбар: “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнийн шилжүүлэн авсан баримт

Тодруулбал, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэ уг тусгай зөвшөөрлийг авахаасаа ердөө сар гаруйн өмнө “Бэст ланд майнинг” ХХК-иа байгуулсан байна. Энэ нь уг арилжаанд зориулж, ЗОРИУДААР КОМПАНИ БАЙГУУЛСАН гэх хардлагыг үүсгэж байгаа юм.

Эх сурвалж: Eguur.mn

Previous Post

ХУД-ИЙН 15 ДУГААР СУРГУУЛИЙН 529 СУРАГЧ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВСАН БАТЛАГДЖЭЭ

Next Post

Завхан голоос Алтай хот руу 54 км урт хоолойгоор ундны цэвэр ус татах ажил эхэллээ

Next Post
Завхан голоос Алтай хот руу 54 км урт хоолойгоор ундны цэвэр ус татах ажил эхэллээ

Завхан голоос Алтай хот руу 54 км урт хоолойгоор ундны цэвэр ус татах ажил эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

2026-10-14
БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

2026-10-14
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-14
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-10-14
Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2026-10-14
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-14
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

2026-10-14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

2026-10-13
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

2026-10-12
Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

2026-10-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.