• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Албан өрөөндөө архидан согтуурсан албан тушаалтнуудад баривчлах шийтгэл оногдуулжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-24
Ангилал: Нийгэм
Албан өрөөндөө архидан согтуурсан албан тушаалтнуудад баривчлах шийтгэл оногдуулжээ

“Нэгүүн.мн” сайтын цахим хуудсаар энэ сарын 18-ны өдөр албан өрөөндөө архидан согтуурч, зүй бус авирлаж буй албан тушаалтнуудын дүрс, бичлэг олон нийтэд цацагдсан нь анхаарал татсан. Уг бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэний дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас холбогдох албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдэл гаргасан юм.

Улмаар уг асуудалд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалт явуулж, А.С, М.Э нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авахуулж, шийтгэл оногдуулах саналыг энэ сарын 23-ны өдөр дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ.

Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар тухайн үедээ сэтгүүлчдийг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзсэн байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг үндэслэн тэднийг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаатай албадан сургалтад хамруулж, мөн 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

Хуулийн уг заалтад олон нийтийн газарт болон орон байранд хэрүүл маргаан үүсгэх, мөн олон нийтийг үл хүндэтгэж танхайрах үйлдлийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Previous Post

Алт, мөнгөний үнэ унажээ

Next Post

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ

Next Post
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.