• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 13-нд болгож хойшлуулав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-23
Ангилал: Нийгэм, Хууль
З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 13-нд болгож хойшлуулав

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.03.23/ болж, хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

Тус хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байгаа бөгөөд өмнө нь гурван өдрийн турш шүүхээр хэлэлцсэн ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа шаардлагатай гэж үзэн 60 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргаж байсан юм.

Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв.

Харин давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дараа анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон шийдвэр гаргаж байсан юм.

Previous Post

Хоёрдугаар сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 13-нд болгож хойшлуулав

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 13-нд болгож хойшлуулав

2026-03-23
Хоёрдугаар сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргав

Хоёрдугаар сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргав

2026-03-23
Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

2026-03-23
“Эх Оронч сурагч” хөтөлбөрийг Нийслэлийн Ерөнхий Боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

“Эх Оронч сурагч” хөтөлбөрийг Нийслэлийн Ерөнхий Боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

2026-03-23
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ 22 СУРГУУЛЬ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ 22 СУРГУУЛЬ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2026-03-23
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

2026-03-23
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

2026-03-23
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно

Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно

2026-03-23
Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарын томилгоог пүрэв гарагт танилцуулна

Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарын томилгоог пүрэв гарагт танилцуулна

2026-03-23
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-03-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.