• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-21
Ангилал: Дэлхий
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ын засаг захиргаа Ираны газрын тосонд тавьсан хоригоос 30 хоногийн хугацаанд түр чөлөөлөх шийдвэр гаргасан талаар тус улсын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар X нийгмийн сүлжээнд нийтэлж, хэрэв Ираны газрын тос аль хэдийн далайд гарсан бол худалдан авахыг зөвшөөрөхөөр болсон гэдгийг онцолсон байна.

Түүний мэдээлснээр, одоогоор хоригт хамрагдсан Ираны газрын тосыг Хятад улс хямд үнээр худалдан авч байгаа бөгөөд уг түр зохицуулалтын хүрээнд дэлхийн зах зээлд ойролцоогоор 140 сая торх газрын тос нийлүүлэх зорилготой аж. Энэ нь дэлхийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, Иранаас үүдэлтэй нийлүүлэлтийн түр зуурын дарамтыг бууруулахад чиглэж байгаа гэж тайлбарлажээ.

С.Бессент “Баатарлаг хилэн” нэртэй ажиллагаа үргэлжилж байх хугацаанд газрын тосны үнийг тогтвортой, харьцангуй доогуур түвшинд барихын тулд Ираны нефтийг бодлогын хэрэгсэл болгон ашиглана хэмээн мэдэгдсэн байна. Үүнтэй төстэй зохицуулалтыг өмнө нь АНУ Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнд хэрэгжүүлж байсан юм.

Харин Ираны Газрын тосны яам-ны төлөөлөгч энэхүү мэдэгдэлд хариу өгөхдөө, Иранд далайд байгаа эсвэл олон улсын зах зээлийг хангах хангалттай нөөц байхгүй хэмээн няцааж, Вашингтоны арга хэмжээ нь бодит нийлүүлэлтээс илүүтэй зах зээлд “сэтгэл зүйн нөлөө үзүүлэх, худалдан авагчдад итгэл төрүүлэх зорилготой” гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү АНУ-ын шийдвэр нь дэлхийн газрын тосны зах зээлд богино хугацаанд нөлөө үзүүлэх магадлалтай ч бодит нийлүүлэлт хэр хэмжээнд нэмэгдэх нь тодорхойгүй хэвээр байна.

Previous Post

BTS-ийн тоглолтыг Netflix-ээр шууд дамжуулна

Next Post

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.