• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-21
Ангилал: Нийгэм
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал

“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хаалтын арга хэмжээнд өнөөдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн оролцон, үг хэллээ.

Тэрбээр энэхүү төслийг гардан хэрэгжүүлсэн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, төслийн баг хамт олон, төслийг амжилттай хэрэгжүүлсэн орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлээд “Төслийн хүрээнд гарсан амжилт, загвар үйл ажиллагааг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд манай яам манлайлан ажиллах болно. Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал” гэлээ.

Даян дэлхийн байгаль орчны сан  (GEF)-гийн санхүүжилтээр 2021 оноос эхлэн таван жилийн хугацаанд  Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан  зэрэг есөн сум,  зургаан Байгалийн нөөц газарт уг төслийг хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд манай улсын хүнс,  хөдөө аж ахуйн салбарын үүц хэмээгддэг цагаан зээр, цэн тогоруу зэрэг нүүдлийн чухал зүйлийн амьтдын төллөх, амьдрах орчин болсон Дорнодын тал хээрийн бүсэд газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хамгааллын асуудлыг харгалзсан  шинэлэг аргаар анх удаа боловсруулснаар онцлог аж.  Бэлчээрийг сэлгээн амраах, өнжүүлэх ажлыг сумын ажлын хэсэг, багийн дарга, малчид хамтран хэрэгжүүлснээр төслийн зорилтот сумдад нийт 1,4 сая га бэлчээрийг нөхөн сэргээсэн байна.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Нүүдлийн мал аж ахуйн өв соёл, оршин тогтнохуйн үндэс болсон бэлчээр нутаг, байгалиа хайрлан хамгаалдаг уламжлалыг сэргээсэн, бэлчээрийн менежментийг сайжруулсан энэхүү төслийг сайн туршлага  нь манай улсын санаачилгаар 2026 онд дэлхийн дахинаа хэрэгжиж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17  дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын гаргаж буй бэлчээрийн тэргүүн санаачлагыг хэрэгжүүлэхэд бодит шийдэл, загвар болно гэдэгт итгэж байна” гэлээ.

Дорнод хээрийн бүсэд газрын нэгдмэл түвшинд газрын доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар 20,0 сая тонн нүүрсхүчлийн хийг шингээн Даян дээрхийн хөтөлбөрийн хүрээнд манай улс хувь нэмэр оруулжээ. Ялангуяа бэлчээрийн газрыг байгалийн аясаар нөхөн сэргээж, доройтлыг бууруулсан бодит үйл ажиллагааны үр дүн, туршлагыг Төв Азийн орнуудад хуваалцаж байгаа аж.

Мөн  татмын ойг хамгаалах, байгалийн сэлгэн ургалтыг дэмжин цэвэрлэгээ хийх, мод үржүүлгийн газар байгуулах, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан сумын болон Тусгай хамгаалалттай газрын ойн менежментийн төлөвлөгөө  боловсруулахад дэмжлэг үзүүллснээр нийт 300 орчим га газрыг бодитоор нөхөн сэргээх, 75,315 га талбайд ойн менежмент хэрэгжүүлэх боломж бүрджээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, гурван аймаг, есөн сумын ЗДТГ, холбогдох байгууллагууд төслийн орон нутаг дахь хэрэгжилтийг хариуцан зохион байгуулсан юм.

Previous Post

“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ

Next Post

BTS-ийн тоглолтыг Netflix-ээр шууд дамжуулна

Next Post
BTS-ийн тоглолтыг Netflix-ээр шууд дамжуулна

BTS-ийн тоглолтыг Netflix-ээр шууд дамжуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.