• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

19 настай Кими Антонелли Хятадын Гран-прид түрүүлж, “Формула-1”-ийн анхны ялалтаа байгууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-15
Ангилал: Дэлхий
19 настай Кими Антонелли Хятадын Гран-прид түрүүлж, “Формула-1”-ийн анхны ялалтаа байгууллаа

“Мерседес” багийн итали уралдаанч Кими Антонелли “Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2026 оны улирлын II гараа буюу Хятадын Гран-прид түрүүллээ.

Хоёрдугаар байрт түүний багийн анд, Их Британийн тамирчин Жорж Расселл орсон бол гуравдугаар байрыг “Феррари” багийн британи уралдаанч Льюис Хэмилтон эзэлжээ.

“Мерседес” багийн бүрэлдэхүүнд уралдаж буй 19 настай Антонелли ийнхүү “Формула-1” уралдаанд анхны ялалтаа байгууллаа. Тэрбээр өмнө нь шагналын тавцанд дөрвөн удаа гарч байсан бөгөөд хоёр удаа хоёрдугаар байр, хоёр удаа гуравдугаар байр эзэлж байв.

Мөн Антонелли сүүлийн 20 жилийн хугацаанд “Формула-1”-д түрүүлсэн Италийн анхны уралдаанч боллоо. Өмнө нь хамгийн сүүлд 2006 оны Малайзын Гран-прид Жанкарло Физикелла түрүүлж байсан юм.

Түүнчлэн Антонелли “Формула-1”-д түрүүлсэн хамгийн залуу уралдаанчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Харин Нидерландын уралдаанч Макс Ферстаппен 2016 оны тавдугаар сард 18 нас 228 хоногтой байхдаа Испанийн Гран-прид түрүүлж байсан билээ.

Энэ удаагийн уралдаан эхлэхийн өмнөхөн машинд нь техникийн асуудал гарсны улмаас дөрвөн тамирчин гараанд гарч чадаагүй бөгөөд тэдний дотор дэлхийн аварга, “Макларен” багийн британи уралдаанч Ландо Норрис багтжээ. Мөн Макс Ферстаппен, “Астон Мартин” багийн испани уралдаанч Фернандо Алонсо, Канадын тамирчин Лэнс Стролл нар уралдаанаа бүрэн дуусгаж чадсангүй.

“Формула-1”-ийн дараагийн гараа гуравдугаар сарын 27–29-нд Японд болно.

Previous Post

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

Next Post

Барууны Папуад устсан гэж үзэж байсан ховор амьтан дахин илэрлээ

Next Post
Барууны Папуад устсан гэж үзэж байсан ховор амьтан дахин илэрлээ

Барууны Папуад устсан гэж үзэж байсан ховор амьтан дахин илэрлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

2026-10-26
Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

2026-10-26
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-26
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.