• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-12
Ангилал: Нийгэм
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл өгөв

Тэрбээр “Манай яамнаас оны өмнө шатахууны нөөцийн савтай болох тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ Баасан гарагт Монгол Улсын аль бүс нутагт хэдий хэмжээний шатахууны сав барих вэ гэдгээ зарлана. Үүний дараа аж ахуйн нэгжүүдээс материалыг нь хүлээж аваад арилжааны банкуудад хүргэнэ. Арилжааны банкууд зээлээ зөв зарцуулах, ажлаа хийж чадах айлуудыг сонгоод зээл олгоход нь бидний зүгээс улсын төсөвт суулгуулж чадсан 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг олгоно.

1-1.5 жилийн хугацаанд дотоодын хадгалах хүчин чадлаа нэг сарын хугацаагаар нэмэгдүүлнэ.

Энд нэг зүйлийг онцлон хэлье. Зарим хэсэг хүн буруу ойлголт өгөх гээд хичээгээд байх шиг байна. Монгол Улсын төсвөөс гадаад улс оронд сав суулга барих ямар ч үйлдэл хийгээгүй, хийнэ гэж яриагүй.

Харин шатахууны нөөцийн сав барих хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд дэлхийн ертөнцийн эрс өөрчлөлттэй байгаа энэ үед ОХУ-ын манай улстай хиллэдэг бүс нутгуудад боломжит савыг яаралтайгаар түрээсэлж, нэг ч гэсэн сарын нөөцөө хадгалж байя. Үүнтэй холбоотой түрээсийн асуудал яригдаж байгаа. ОХУ-ын тал өөрсдөө шатахуун нөөцлөх шаардлагатай байгаа ч бидний хүсэлтийг чухлаар хүлээн авч боломж гаргаж өгнө гэдэг байр суурь илэрхийлсэн.

Оны өмнө 60 мянган тонн АИ92-ыг 705 ам.доллароор авах гэрээгээ сунгаж чадсан. Манай улс сард 80 мянган тонн шатахуун хэрэглэдэг. 20 мянган тонн нь евро5 төрлийн бүтээгдэхүүн. Цаана нь байгаа дизель түлшний асуудал зах зээлийн үнээс хамаарна. Дэлхийн түүхий нефтийн 20 хувийг тээвэрлэж өнгөрүүлдэг Ормузын хоолой дахь нөхцөл байдал хэвийн болбол үнэ хэвээр байна” гэлээ.

Previous Post

“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

Next Post

Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.