• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах: Боловсролын салбарын асуудлыг бодитоор тодорхойлж, эрэмбэлэх хэрэгтэй

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-12
Ангилал: Улс төр
Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах: Боловсролын салбарын асуудлыг бодитоор тодорхойлж, эрэмбэлэх хэрэгтэй

Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны салбарын асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд тус ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2026.03.11/ нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, бодлогын шинэчлэлийн талаар санал солилцов.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах бид боловсролын тухай ярихдаа хэдэн сургууль барих вэ, хэдэн тоног төхөөрөмж авах вэ гэдэгт ихэвчлэн анхаардаг. Гэтэл өнөөдөр шинээр сургууль баригдсан ч ажиллах багш, боловсон хүчний нөөцгүй байна. Багшийн ажлын байрны ачааллыг хэрхэн бууруулах, ажлын нөхцөлийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарах шаардлага бий болсон. Үүний тулд асуудлаа бодитоор тодорхойлж, эрэмбэлэх хэрэгтэй. Аливаа шинэчлэл нэгж сургууль, нэгж цэцэрлэгээс эхэлдэг. Бид ширээ, сандлаасаа давж харж, боловсролын салбарын бодит асуудлыг илүү өргөн хүрээнд ярилцах шаардлагатай байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг боловсролын салбарын бодлогыг боловсруулахдаа бодит нөхцөл байдлыг газар дээрээс нь сонсож, салбарын мэргэжилтнүүдийн саналд тулгуурлах нь чухал. Сургуулийн удирдлагуудын зүгээс тавьж буй асуудлууд чухал тул боловсролын салбарын шинэчлэлийг судалгаа, бодит нөхцөлд тулгуурласан, тогтвортой бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын зүгээс сургуулийн хүртээмж, анги дүүргэлт, сургалтын орчин, багшийн хомсдол, суралцагчдын төлөвшил, сургуулийн удирдлага, менежментийн асуудал зэрэг асуудлыг хөндөж байв. Мөн салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг эрэмбэлж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг тодорхойлох, судалгаанд суурилсан урт хугацааны бодлогын төлөвлөлт боловсруулах хэрэгтэй байгааг гишүүд онцоллоо.

Уулзалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, А.Ундраа нар оролцов

Previous Post

Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно

Next Post

Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Next Post
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.