• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ядуурал бууруулдаггүй өсөлт

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-03-06
Ангилал: Бусад мэдээ
Ядуурал бууруулдаггүй өсөлт

Тоо худлаа ярьдаггүй. Үнэн. Маргах хэрэггүй. Бас тоон үзүүлэлтийг ашиглан бодит байдлыг гуйвуулж болдог. Жишээлбэл, Монголын нийт эдийн засаг (ДНБ) 2025 онд 6.8 хувийн өсөлт үзүүлж сэргэсэн гэдэг үзүүлэлтийг эрх баригчид амны уншлага болгов. Монгол Улс ДНБ-ий өсөлтийн тооцооллоо тухайн жил үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийт үнээр гаргадаг. Ингэхдээ өрхийн амьжиргаа, ядуурал, баялгийн тэгш хуваарилалт зэрэг нийгмийн хөгжлийг орхигдуулдаг. Эдийн засаг өссөн ч иргэдийн амьдрал дээшлээгүй гэсэн үг.

Монголын бодит амьдрал дээр эдийн засгийн 6.8 хувийн өсөлт өрх бүрийн үүдээр ороогүй. Баян нь хэт баяжиж, ядуурал нэмэгдэж, дундаж давхарга хумигдсан дүр зурагтай байна. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтран гаргадаг “Ядуурлын дүр төрх” 2022 оны судалгаагаар монголчуудын 27.1 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгааг танилцуулсан. Хэдийгээр энэ нь ядуурал 2020 оноос 0.7 хувиар буурсан үзүүлэлт боловч сүүлийн 30, ялангуяа 10 жилд огт буураагүйг илтгэнэ. Ядуурлын түвшинд 2012 онд 27.4 хувьтай байжээ. Дээр нь эрх баригчид Дэлхийн банкны оролцоогүй хийлгэсэн “Ядуурал 2024 оноос хойш 30 гаруй хувьд хүрч өссөн” гэдэг судалгаа ил гаргалгүй, хав дарсан байгаа. Сард 418 мянган төгрөгөөс доош хэрэглээтэй хүнийг ядуурлын шугамаас доош амьжиргаатай хэмээн тодорхойлж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулах үүрэг гүйцэтгэсэнгүй.

Монгол Улсын орлогын тэгш бус хуваарилалт индекс сүүлийн 10 жил хөдлөөгүй. Эдийн засагт үйлдвэрлэл, үйлчилгээний дүн өссөн ч баян, ядуугийн хоорон дахь зааг ойртоогүй. Нийгмийн дундаж давхарга тэлж чадаагүй байна.

Жини коэффициент  “0” үзүүлэлт рүү дөхөх тусам орлогын хуваарилалт тэгш буюу сайн гэж үздэг бол эсрэгээрээ “1”-д ойртох тусам баян, ядуугийн харьцаа туйлдаа хүртэл холдож буйг илтгэдэг. Энэ хэмжилтээр Монгол Улсад баян, ядуугийн орлогын ялгаа сүүлийн 10 жилд 0.32-0.34 орчимд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий өсөлтийн 70-аас илүү хувийг нийт хүн амын ердөө 1-5 хувь нь хүртэж байна гэсэн үг.

Өрхийн орлого мөн сүүлийн 10 жилд зарлагаа даваагүй. 2015 онд 1 сая төгрөг байсан өрхийн дундаж орлого 2025 онд гурван дахин өссөн зарлагаа даваагүй нь инфляцийн өсөлттэй холбоотой. Энэ хугацаанд эдийн засаг 23 их наяд төгрөгөөс 90 орчим их наяд төгрөг болж дөрөв дахин тэлсэн. Харамсалтай нь, айл өрхүүд зарлагаасаа өндийгөөгүй нь эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулах бодлого 10 жилийн хугацаанд яриа байсныг харуулж байна.

Ерөнхийдөө эдийн засаг тоон утгаараа өссөн боловч чанарын өсөлт гарсангүй. Энэ 10 жилд ард иргэдийн амьдрал эдийн засгийн өсөлтийн тоогоор илэрхийлэгдэж сажраагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, бодит байдлыг гуйвуулах нь уйвайгүй улс төр. Улстөрчдийн амнаас гарсан тоо бүр үнэнийг өгүүлдэггүйг  ядуурал газар авч, өрхийн орлого зарлага давалгүй 10 жил гацаж, баян хоосны туйл алсарснаас харж болно.

Previous Post

АНУ, Венесуэл улс дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцов

Next Post

УИХ-ын дарга Н.Учрал Дархан-Уул аймагт ажиллалаа

Next Post
УИХ-ын дарга Н.Учрал Дархан-Уул аймагт ажиллалаа

УИХ-ын дарга Н.Учрал Дархан-Уул аймагт ажиллалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.