• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-06
Ангилал: Нийгэм, Хууль
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

Прокурор асан Э.Амарбат болон нэр бүхий долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрээ танилцуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэллээ. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202003650383 дугаартай хэргийг шүүх хянан хэлэлцсэн байна. Улсын яллагчийн зүгээс Ш.Батхолбоог “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ч шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм. Мөн Э.Амарбатад холбогдох “Хахууль авах”, Б.Мандахбаярт холбогдох “Хахууль өгөх” гэх зүйл ангиудыг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Харин Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох нарт холбогдох “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх зүйлчлэлийг шүүхээс их хэмжээний хохирол тогтоогдоогүй гэж үзэн “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” хэмээн хөнгөрүүлэн өөрчилсөн байна. Улмаар Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулахад хатгагчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон бол Ц.Гантулгыг албан тушаал урвуулсан хэрэгт гүйцэтгэгчээр, П.Энхтогтохыг хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцжээ. Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, П.Одонтунгалагийг хуульчийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан хэрэгт гүйцэтгэгчээр, Б.Батсүхийг уг хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон байна.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцооны хэлбэр, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан шийдвэрлэсэн бөгөөд Б.Мандахбаярт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил, хуульчийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилээр хасч, нийт есөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоожээ. Ц.Гантулга, П.Энхтогтох нарт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч тус бүр 15 сая төгрөгийн торгууль, Э.Амарбатад мөн адил эрхийг дөрвөн жилээр хасч 27 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Харин П.Одонтунгалагт хуульчийн эрхийг хоёр жилээр хасч 10 сая төгрөгөөр, Б.Батсүхэд нэг жилээр хасч 5.4 сая төгрөгөөр торгох ял тус тус оноожээ. Түүнчлэн Б.Мандахбаяр, Ц.Гантулга, Б.Батсүх нарын цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.

Сануулахад, Э.Амарбат нь Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, Авлигатай тэмцэх газрын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, мөрдөн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сард авлигын хэрэгт холбогдон албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Түүнтэй хамт нэр бүхий зургаан хүнийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан шүүхэд шилжүүлээд байсан юм.

Previous Post

ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

Next Post

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

2026-02-06
БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2026-02-06
Судан улсын Дарфурын бүсэд өлсгөлөн занал ширүүсэж, халдлагын улмаас 22 хүн амь үрэгдлээ

Судан улсын Дарфурын бүсэд өлсгөлөн занал ширүүсэж, халдлагын улмаас 22 хүн амь үрэгдлээ

2026-02-06
Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид Абу-Дабид хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо

Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид Абу-Дабид хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо

2026-02-06
Намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ

Намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ

2026-02-06
Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

2026-02-06
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

2026-02-06
Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

2026-02-06
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

2026-02-06
ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

2026-02-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.