• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-06
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч ажилтнуудтай уулзлаа. (2026.02.05)

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
2025 онд аймгийн хэмжээнд 1296 эх төрсөн нь өмнөх оноос 97 төрөлтөөр буурч, 466 нас бүртгэгдсэн нь өмнөх оноос 8.8 хувиар нэмэгдсэн байна. Нийт нас баралтын 19.4 хувь нь сэргийлж болох нас баралт буюу осол гэмтэл, зүрх судас, хорт хавдар зэрэг шалтгаантай байна.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) нь 2025 онд нийт 215 мянган хүнд амбулаторийн үзлэг хийж, 9402 хүн хэвтэн эмчлүүлжээ. Мөн 2495 мэс засал, 5456 түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байна. Оношилгоо, эмчилгээндээ орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ходоодны хавдрыг тайрах нээлттэй мэс засал, нарийн гэдсэнд гуурс байршуулах хөнгөвчлөх хагалгааг дурангийн аргаар хийх, өрцний ивэрхий засах дурангийн мэс засал, уушги хэсэгчлэн тайрах зэрэг мэс заслуудыг амжилттай хийж эхлээд байна.

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мөн мэдээлэл өгөв. Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний 201 тохиолдол бүртгэгдсэнээс 173 нь эмчлэгдсэн. Хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт 74.2 хувьтай буюу аймгуудаас хамгийн өндөр хамралттай явж байна.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, салбарын төсвийг жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Тухайлбал 2021–2025 оны хооронд орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 8.1 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Тус аймагт эрүүл мэндийн нийт 99 байгууллагат 1138 эмч ажилтнууд ажиллаж байна. “Нутгийн ирээдүй” орон сууцны төслийн хүрээнд 5 сумын эрүүл мэндийн төвийн 14 эмч эмнэлгийн мэргэжилтэн орон сууцаар хангагдан тогтвор суурьшилтай ажиллаж байна. 13 суманд 128 айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөсөн талаар танилцуулав.

Цаашид БОЭТ-д MRI, гемодиализын аппарат, суурин компьютерийг сайжруулах, сумын эрүүл мэндийн төвүүдэд тоноглогдсон түргэн тусламжийн машин, зарим барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар санал хүсэлтээ хэлэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого чиглэл, аймаг орон нутагт чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн талаар танилцуулж, эмч ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх нь эрүүл мэндийн салбарын чухал ажил. Хүн амын нас баралтад нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах, яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, харвалт шигдээсийн шалтгаант өвчлөлийг бууруулах нь нэн тэргүүний зорилт.
Иймд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймагт гэмтэл, харвалт, шигдээс, эрчимт эмчилгээ, түргэн тусламжийг сайжруулах 225 сая ам.долларын маш том төсөл хэрэгжинэ. Тодруулбал, нэг аймагт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн сургалт, тоног төхөөрөмжийн нийлүүлтийг энэ хоёр жилийн хугацаанд хийх юм. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр түргэн тусламж илүү түргэн хүрч аварч болох амийг авран хамгаалах, сэргийлж болох нас баралтыг бууруулах зорилго биеллээ олно хэмээв.

Дорнод аймагт чадварлаг эмч нарын баг бүхий Зүрхний төв ажиллаж байгаа нь сэргийлж болох нас баралтыг бууруулах том ажлын нэг хэсгийг нутаг орондоо хийж чадаж байгаа сайн жишээ юм. Үүнийгээ улам хөгжүүлэх нь чухал. Дээрх төслийн хүрээнд тус аймгийн эрүүл мэндийн  салбарт тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэж, тоног төхөөрөмжөөр хангахаа хэллээ.

Previous Post

Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Next Post

Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

Next Post
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

2026-02-06
БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БЕЛЬГИЙН ПРОФЕССОР, СУДЛААЧ СОЛИЛЦООНЫ 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2026-02-06
Судан улсын Дарфурын бүсэд өлсгөлөн занал ширүүсэж, халдлагын улмаас 22 хүн амь үрэгдлээ

Судан улсын Дарфурын бүсэд өлсгөлөн занал ширүүсэж, халдлагын улмаас 22 хүн амь үрэгдлээ

2026-02-06
Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид Абу-Дабид хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо

Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид Абу-Дабид хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо

2026-02-06
Намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ

Намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ

2026-02-06
Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

2026-02-06
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

2026-02-06
Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

2026-02-06
Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

Б.Мандахбаярт 9 жил хорих ял оноож, Э.Амарбатыг ₮27 саяар торгохоор шийдвэрлэлээ

2026-02-06
ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

2026-02-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.