• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Т.Даваадалай: СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-09
Ангилал: Нийгэм
Т.Даваадалай: СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна

Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. Тиймээс СТӨ-г хүчитгэх, их засвар хийх талаар холбогдох албаныхан судалж байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Соёлын төв өргөөг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл их засвар, томоохон шинэчлэл хийгдээгүй. Үүний улмаас барилгын B1 давхар усанд автдаг, цахилгааны аваар осол гарах эрсдэлтэй, инженерийн шугам сүлжээ бүрэн хуучирч муудсан. Өнгөрсөн жил лифт болон үүдний хэсэг, цахилгааны зарим шугамд засвар хийж, аюулгүй болгож сайжруулсан. Мөн энэ жил дулааны шугам сүлжээнд засвар хийхээр төлөвлөсөн. Соёлын төв өргөө нь 15 мянган м.кв бөгөөд үндсэн дөрвөн блокоос бүрддэг. Нийслэлээс соёлын өв болсон барилгаа анхаарч, шинэчлэх, хүчитгэхээр судалж байна” гэлээ.

Соёлын төв өргөөний дарга Л.Ариунтуяа “СТӨ-г ОХУ-аас барьж, бэлэглэж байсан. Энэ том байгууламжид их засвар хийгдээгүй учир мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд сууриараа ус нэвчиж орж ирдэг, дулааны маш их алдагдалтай, эрчим хүчний тоноглол хуучирсан, дулааны тоноглолуудад их засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлтүүд гарсан. 2025 онд СТӨ өөрийн дотоод нөөц бололцоогоор буюу 550 гаруй сая төгрөгөөр хөрөнгө оруулалтууд хийсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингэхдээ зургаан ажилд тендер зарлаж, зарим засварыг хийсэн. Бид мэргэжлийн байгууллагуудаар ул суурьтай шалгуулж, дүгнэлт гаргуулж, төлөвлөлт хийж түүхэн барилгаа авч үлдэхээр ажиллаж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн жилээс нийслэлийн өмчийн байраа өөрсөө эзэмшиж, өөд нь татахыг зорьж байна” гэлээ.

Previous Post

Б.Дэлгэрсайхан: Хөшигийн хөндийн төмөр зам, навигацын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд дуусгана

Next Post

Шинэ үеийн амт – Cher-Z

Next Post
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

2026-10-26
Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

2026-10-26
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-26
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.