• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“УЛААНБААТАР ХОТЫН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-26
Ангилал: Нийгэм
“УЛААНБААТАР ХОТЫН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол Улсын Алсын хараа-2050, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын бичиг баримтад үндэслэн “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцлээ.Танилцуулгыг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан танилцууллаа.

Энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар  хотын  хүн  амын  өсөлт,  замын  хөдөлгөөний түгжрэл,  хууль  бус  такси  үйлчилгээний  эрсдэл,  аялал жуулчлалын эрэлт зэргээс үүдэн, хэрэглэгч төвтэй, аюулгүй, ухаалаг  технологид  суурилсан,  байгаль  орчинд  ээлтэй, тогтвортой  такси  үйлчилгээний  системийг  бүрдүүлэх зорилготой аж. Төслийн хүрээнд эхний жилд 1000 ширхэг, гурав дахь жилд 500 ширхэг, 5 дахь жилд 500 ширхэг нийт 2000 цахилгаан (PHEV) автомашинаар парк шинэчлэлт хийж, нэгдсэн удирдлагын системд холбон такси үйлчилгээ үзүүлэх бөгөөд 77 тэрбум төгрөгийг зарцуулах байна.

Учир нь Улаанбаатар хотод 2025 онд тусгай зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгжийн 221 тээврийн хэрэгсэл таксийн үйлчилгээнд явж байгаагийн 185 тээврийн хэрэгсэл буюу 87 хувь нь шингэрүүлсэн нефтийн хийн хөдөлгүүртэй, 30 тээврийн хэрэгсэл буюу 13 хувь нь бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд мэдээллийн нэгдсэн систем бүртгэлтэй байна. Мөн хувийн болон түрээсийн нийлсэн 20 мянга орчим такси нэмэгдээд тооцоход хүн амын 1.36 хувь буюу 70 хүнд 1 такси ногдож байгаа аж. Дэлхийн жишгээр 1000 хүн тутамд 1-4 такси шаардлагатай. Улаанбаатар хотод 7600 хүн тутамд 1 албан ёсны такси ногдож байна. Энэ нь хотын дунджаас 8–10 дахин доогуур түвшинд байгаа талаар танилцууллаа.

Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс такси үйлчилгээг сайжруулахдаа төр өөр бизнес эрхлэх биш дүрэм, стандарт тогтоох, хяналт тавих үүргээ л сайн биелүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод такси нэмэх биш, харин зөв зохицуулалт хийх, хувийн болон түрээсийн таксиг эрсдэл үүсгэж байгааг анхаарч стандарттай, ухаалаг таксины систем болгон хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ. Зарим төлөөлөгчид цахилгаан такси орж ирснээр агаарын бохирдол, иргэдийн аюулгүй байдал, таксины үнэ буухаас эхлээд давуу талтай гэдгийг илэрхийлэв. Дээрх төслийн шалгаруулалтад одоо үйлчилгээ эрхэлж буй такси компаниуд нээлттэй бөгөөд ялангуяа такси үйлчилгээий бизнесийг төрөөс дэмжих шаардлагатай гэдгийг төслийн хариуцагчаас тайлбарлалаа. Ингээд төлөөлөгчдийн олонхын саналаар буюу 61.5 хувиар дэмжигдлээ. Гэхдээ дээрх төслийг хувийн хэвшлийг дэмжсэн, дэд бүтэц төлөвлөлт, үйлчилгээний стандарт зэргийг тооцож, дараа дараагийн шатанд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Previous Post

Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.