• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Өмчгүй төр хүчгүй

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-26
Ангилал: Тод мэдээ, Улс төр
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Өмчгүй төр хүчгүй
Өмч хувьчлалаар ажилчдыг нь гудамд гаргасан гашуун туршлага давтагдах вий! Стратегийн ач холбогдолтой компаниудаа төр өөрсдөө авч явах ёстой.
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Өмч, хувьчлалд болгоомжтой хандаж байна. Учир юу вэ гэхээр 1992-2000 оны хооронд хийсэн өмч хувьчлал ерөнхийдөө Монголчууд бүгд хуудуутай болсон гэсэн ойлголттой болсон. Тухайн үеийн эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр дарга нар эдгээр компаниудыг хувьчлаад авсан дүр зурагтай байдаг. Тэр төрийн өмчийн компанид ажиллаж байсан бүх ажилтан, албан хаагчдыг гудамд гаргасан.
Стратегид суурилсан төрийн өмчит компаниуд болох цахилгаан, дулаан, эрчим хүч 51 хүртэлх хувь төрийн өмчид байна гэсэн байна. Эрдэнэт үйлдвэр дээр бид мэдэж л байгаа 49/51 гээд хоёр тал болсон. Дотроо бөөн маргаантай байдаг. Тендер худалдан авалт нь бүгд хэрүүлтэй маргаантай. Ийм л юм дуулддаг байсан. Энэ давтагдах магадлал өндөртэй.
Энэ тогтоолын төслийн мэдээлэлд ажилчин, албан хаагчийг нь аваад үлдэнэ, цомхотгохгүй гэсэн байна. Энэ нь маш бэрхшээлтэй. Авсан компани, хувь эзэмшиж байгаа компанид менежмент хийгээд л үр ашгийг нэмэгдүүлнэ. Баахан ухаалаг юм яриад л, хавчиж гадуурхсаар ажилчин албан хаагчдыг нь цомхотгоод, байж суух газаргүй болгож өргөдлийг нь өгүүлээд л гаргадаг.
2015 онд хувьчлагдсан Хөтлийн цемент шохойн үйлдвэрт өмч хувьчлал хийх юм байна. Үүний шүүхийн маргаан дуусаагүй байхад дахиад энэ процесс байж болох юм уу?
Өмчгүй төр хүчгүй гэж. Стратегийн холбогдолтой төрийн өмчит компаниудыг хувьчилчихдаг. Дараа нь үнээ нэмлээ гэж тэд крантаа хаахад бид яаж ч чадахгүй. Энэ дээр хамгаалалт хийж чадах уу?
Төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудал дээр нэлээн ул суурьтай хандах хэрэгтэй байна
Previous Post

Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана

Next Post

Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

Next Post
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.