• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 5 ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-24
Ангилал: Тод мэдээ, Эрүүл мэнд
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 5 ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд мэдрэлийн мэс заслын чиглэлээр дэвшилтэт 5 шинэ технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулан гадаад руу чиглэсэн урсгалыг бууруулж ажиллалаа. Энэ онд тус эмнэлэгт тархи, нугасны 1,908 нээлттэй мэс засал хийгдсэн бөгөөд үүнээс хортой болон хоргүй хавдрын 346 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 104 тохиолдол буюу 30 хувь нь мэс заслын хувьд хүндрэлтэй, тархи нугасны гүний байрлалтай хавдарын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Хийгдсэн мэс заслуудын 110 буюу 5.8%-ийг 0-16 насны хүүхэд эзэлж байна.
Нэвтрүүлж нутагшуулсан технологиудаас дурдвал, тархины гүний байрлалтай хавдрыг навигаци хяналттай, дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн нь мэс заслын үеийн хүндрэл болон дараах хүндрэлийг 15-20 хувиар, эмнэлэгт хэвтэх хугацааг 3-5 хоногоор бууруулж байна.
Харвалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүрээний артерийн өөхөн товрууг авч, цусны урсгал сэргээх (CEA) мэс заслыг эх орондоо анх удаа нутагшуулсан 28 тохиолдолд эмчлэн, тархины харвалтын эрсдэлийг бууруулах чухал алхам болж байна.
Хүзүүний нурууны бага хөнөөлт дурангийн мэс заслын аргыг ашиглан нийт 15 тохиолдолд эмчилгээ хийж, өвчтөний хөдөлмөрийн чадвар сэргэх хугацааг богиносгосон давуу талаараа онцлог юм.
Тархины High-Flow Bypass (Өндөр урсгалт судасны залгалт) мэс засал нь тархины том диаметр бүхий артерын судасны хүнд зэргийн нарийсал, бөглөрөл, хавдар, цүлхэн зэрэг шалтгаанаар тархины цусны урсгал алдагдах эрсдлээс сэргийлэх, тархийг шинэ судасжуулалтаар хангах өндөр түвшний мэдрэлийн мэс заслын 4 тохиолдлыг эх орондоо хийлээ.
Эпилепси буюу уналт таталт өвчний үеийн мэс заслын технологийг бүрэн нутагшуулж, нийт 69 тохиолдолд амжилттай хийн 897 сая төгрөгний. Энэхүү технологийг нэвтрүүлснээр.
Дашрамд дурдахад, тархины гүний байрлалтай хавдрын навигаци хяналттай, дурангийн мэс заслын технологи нь “Шинэ технологи нэвтрүүлэгч байгууллага” шалгаруулалтад шалгарсан.
Тус эмнэлэг нь өөрийн төсвийн санхүүжилт болон болон Хүрээ ротари клубын хандив тусламжаар Тархины гүний хавдар болон тархины усжилтын мэдрэлийн мэс заслын дурангийн чиглэлийн 1,7 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийн Монгол улсын иргэд өөрийн эх орондоо дээрх төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хямд өртөгөөр чанартайгаар авах боломж бүрдүүлэн гадагшаа гарах эдийн засгийн урсгалыг 1,9 тэрбум төгрөгөөр буруулсан байна.
Previous Post

АНУ-ын ЭСЯ-ны Цэргийн Бүлэг МУ-ын Зэвсэгт хүчинд барилгын цэргийн чиргүүлтэй ачааны машин 2 ширхэг, тэсрэх хэрэгслийн хайгуул, устгалын төхөөрөмж бэлэглэлээ

Next Post

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

Next Post
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.