• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТБХ: Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-10
Ангилал: Улс төр
ТБХ: Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Н.Алтанхуяг, Р.Батболд, Х.Болормаа, Г.Ганбаатар, П.Ганзориг, П.Сайнзориг, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нар хүрэлцэн ирснээр 12 цаг 25 минутад эхэлсэн.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Иймд хуралдааны эхэнд “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын иргэн О.Батхүүгээс  үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлөх 2.0 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг үүсгэн, уг өргөдлийг 100176 иргэн дэмжсэн асуудлыг Төсвийн байнгын хороо 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны 21 дүгээр тогтоолоор ажлын хэсгийг байгуулж, миний бие ахалж, ажлын хэсгийн гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Дав.Цогтбаатар нар ажилласан гэв.

Уг санал, дүгнэлтэд үл хөдлөх хөрөнгө борлуулахад шилжүүлсэн төлбөр нь дан ганц татварын асуудал биш бөгөөд татвар, орон сууцжуулалт, хөрөнгийн зах зээлийн бодлого, улмаар мөнгө угаах, терроризмыг санхүүжилтийн төлбөртэй холбоотой асуудалтай нягт холбоотой байна. Тодруулбал, татварын бодлогын хувьд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой татварын бодлогыг оновчтой тодорхойлж, шударга, үр ашигтай байдлаар хэрэгжүүлэхийн тулд аливаа эд хөрөнгийн мөчлөгийн буюу худалдан авах, эзэмших, борлуулах харилцааг цогцоор нь авч үзэх шаардлагатай байна  гэлээ.

Монгол Улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн борлуулсан орлогоос хүн амын орлогын албан татварыг (ХХОАТ)-ыг 2.0 хувиар ногдуулж байгаа бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийг борлуулсан үнийн тодорхой хувиар тооцдог шилжүүлгийн татварын шинжтэй байна. Харин үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байх хугацаанд буюу өмчилж байх үед үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0.6-2.0 хувиар ноогдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авах үед шилжүүлгийн татварыг ноогдуулдаггүй байгааг дурдаад Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 21.2.1.дэх заалтыг хүчингүй болгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй шууд адилтгах боломжгүй бөгөөд бодлогын үр нөлөө, татварын суурь шударга, тэгш байх зарчимд нийцүүлэн тусгайлан авч үзэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Мөн нийтийн гаргасан өргөдлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгох тооцооллыг хийхэд сум, дүүрэг, орон нутгийн зэргэлдээ хот тосгоны төсвийн орлого 115 тэрбум төгрөгөөр буурч, сум, дүүргүүдийн нийтийн үйлчилгээ, зам засвар, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, орчны тохижилт, орон нутгийн дэд бүтэц зэрэг өдөр тутмын үйлчилгээг санхүүжүүлэх боломж хязгаарлагдаж, төвлөрсөн төсвөөс илүү ихээр хамааралтай болж, бие даасан бодлого хэрэгжүүлэх боломж буурахаар байна гэж байлаа.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд уг өргөдөлтэй холбоотойгоор орон сууцын бодлого буюу орон сууцын бүртгэл, зах зээлд ямар нөлөө үзүүлэх талаар мэдээлэв. Тодруулбал,  Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ сүүлийн 10 жилд 8.7 дахин, сүүлийн 5 жилд 4.3 дахин өсөж, 2024 онд 13 их наяд төгрөгт хүрсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг дангаар нь чөлөөлөх нь хөрөнгийн нийт зах зээлд татварын гажуу нөлөө үүсгэж, үл хөдлөх хөрөнгө рүү хэт дөвийлгөх хандлага бий болгодог бөгөөд ингэснээр хувьцаа, бонд, үнэт цаас зэрэг санхүүгийн бусад хэрэгслүүдийн хөрвөх чадвар сулрах, хөрөнгийн төрөлжилт буурна гэдгийг тэмдэглэсэн байлаа. Түүнчлэн аль нэг төрлийн хөрөнгийг хөрөнгө борлуулсны орлогын татвараас чөлөөлж, давуу байдал үүсэх нь эдийн засгийн салбар хоорондын хөрөнгө борлуулалтын хэвийн хуваарилалтыг алдагдуулж, инновац, үйлдвэрлэл зэрэг бүтээмж өндөр салбаруудад чиглэх ёстой, хөрөнгө оруулалт, үл хөдлөх эд хөрөнгийн салбарт шилжих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна урт хугацааны эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг дурджээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах эсвэл худалдах аливаа үйл ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллага гүйлгээний талаар мэдээлэх үүргийг хүлээсэн бөгөөд энэ нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын мөнгө угаах эрсдэлт өндөр этгээд гэдгийг хуулиар тодорхойлсныг ажлын хэсгийн ахлагч онцлоод үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогыг татваргүй болгох нь өмчлөл хөрөнгийн урсгалын талаарх татварын мэдээллийг давхар хяналтыг сулруулж, гүйлгээний ил тод байдлыг бууруулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжих эрсдэлийг нэмэгдүүлнэ гэв.

Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа, Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг чөлөөлөх асуудал нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Хүн амын орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Орон сууцны тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хууль болон холбогдох бодлогын бичиг баримт дээр зохицуулагдаж байна. Иймд ажлын хэсэг дээр дурдсан хууль тогтоомжийн судалгаа, мэдээллийг тооцоололд үндэслэн нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.дэх заалтад заасны дагуу холбогдох бодлогын бичиг баримт, хууль, тогтоолын төсөл боловсруулах асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын хөгжлийн баримт бичигт туссан орон сууцжуулах бодлоготой уялдуулан иргэнийг анх удаа орон сууц худалдаж авах, өмчлөх, анхны болон ипотекийн зээлээр худалдан авсан орон сууцаа борлуулах орон сууцны нөхцөлөө сайжруулахад татварын дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулж, холбогдох төрийн байгууллага болон нийтийн эрх зүй этгээдтэй мэдээлэл солилцох асуудлыг тодорхойлох, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг оновчтой тодорхойлж, үл хөдлөх эд хөрөнгийн болон хөрөнгийн зах зээлийн үнэлгээний хууль эрх зүйн орчныг сайжруулах,  үл хөдлөх эд хөрөнгийн энэ татвараас чөлөөлөх татвар ноогдуулахтай холбоотой зохицуулалтыг оновчтой болгох, эд хөрөнгийн өмчлөл хөрөнгийн урсгалын талаарх татварын мэдээллийн давхар хяналтыг сайжруулах, гүйлгээний ил тод байдлыг хангах, мөнгө угаах терроризмыг санхүүжих эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, энэ хүрээнд тусгай хамгаалалттай газруудад баригдсан орон сууцанд татвар ноогдуулах, төсвийн орлого нэмэгдүүлэх, татвараас чөлөөлөхгүй байх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудалтай холбогдуулан хуулийн төслийг боловсруулж, Татварын багц хуулийн төсөл эсхүл эсвэл үзэл баримтлалыг тусад нь тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх  чиглэл өгөхөөр тусгасан гэдгийг ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг танилцуулгадаа дурдлаа.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, санал хэлсэн.

Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай”  Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсвийн байнгын хорооны 2025 оны  21 дүгээр тогтоолоор Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Засгийн газарт чиглэл өгөх тухай”  Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Хуралдаан “Аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо

Next Post

Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Next Post
Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эмээлт эко АҮП-ийн төслийн хүрээнд 24МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн шав тавьлаа

Эмээлт эко АҮП-ийн төслийн хүрээнд 24МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн шав тавьлаа

2025-12-17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх гэрээг  байгуулжээ

“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх гэрээг байгуулжээ

2025-12-17
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэж, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв болгон өөрчлөн зохион байгуулна

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэж, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв болгон өөрчлөн зохион байгуулна

2025-12-17
Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ

Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ

2025-12-17
Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

2025-12-17
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-17
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-17
Шуугианд идэгдэж, гол зүйлээ ч анхаарч чадахгүйд хүрсэн сайхан сэтгэлт Монгол

Шуугианд идэгдэж, гол зүйлээ ч анхаарч чадахгүйд хүрсэн сайхан сэтгэлт Монгол

2025-12-16
Дэлхийн байгалийн гамшгийн хохирол 2025 онд түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна

Дэлхийн байгалийн гамшгийн хохирол 2025 онд түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна

2025-12-16
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

2025-12-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.