• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гадаа талбайн мөсөө арилгахгүй бол хохирол төлнө

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-02
Ангилал: Хууль
ТУРШИЛТЫН ХУГАЦАА ДУУССАН ТОХИОЛДОЛД АЖИЛ ОЛГОГЧ АЖИЛТНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ҮҮРЭГГҮЙ
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024.02.29-ний өдрийн 183/ШШ2024/00952 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм №02, 2025.12.01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн Х.Хандаа шүүхэд хандаж гадаа цас орж халтиргаа гулгаа үүссэн байхад орчны талбайн цас, мөсөө цэвэрлээгүйн улмаас хотхоны манаачийн байрны хажууд унаж бэртэн яс хугарч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн босож чадахгүй хэвтэрт орсон.
Гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хагалгааны зардал гарсан, миний охин намайг асарч эм тариа авч байсан тул эм тарианы мөнгө, асарч сувилсан зардал нийт 3,185,909.00 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулна гэж нэхэмжлэл гаргажээ.
Сууц өмчлөгчдийн холбоо нь иргэн Х.Хандаа нь хотхоны орох гарах гарцаас гарч, явган хүний замын боржур дээр халтирч унасан, Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын цасыг цэвэрлэсэн байсан, цаг уурын нөхцөл байдлын хувьд цас тасралтгүй орж газар мөстөх боломжгүй байсан учир хохирлыг хариуцахгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Шүүхээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг хэлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн унасан гэх газар нь Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн нутаг дэвсгэр буюу орчны газарт хамаарахаар байна гэж үзсэн.
Мөн Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-д дүүргийн Засаг дарга нь “нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох”-оор заасан байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь “энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын болон 50 метр хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй гэж хуульд заасан байхад орчны газрын цас мөсийг цэвэрлээгүйгээс нэхэмжлэгч нь унаж бэртсэн байх тул хариуцагч буюу Сууц өмчлөгчдийн холбоо нь хохирлыг хариуцах үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч Х.Хандаагийн халтирч унасан 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 42 минутаас 15 цаг 42 минут хүртэл хугацаанд цас үргэлжлэн орж байсан болох нь хэрэгт авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/143 дугаартай албан бичгийн хавсралтад тусгагдсан Улаанбаатар хотын Улаанбаатар өртөөний цаг агаарын мэдээгээр тогтоогджээ.
Иймээс Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын цас, мөсийг цэвэрлээгүйгээс иргэн Х.Хандаа нь халтирч унах нөхцөл бүрдсэн боловч үргэлжлэн орж байгаа цасыг цэвэрлээгүй гэж хариуцагчийг шууд буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн халтирч унасан нөхцөл байдалд өөрийнх нь анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байх тул хариуцагч Сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэгчийн хагалгааны зардал 1,671,000.00 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн.
Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Хуульд заасан зайлшгүй зардалд нэхэмжлэгчийн өдөр тутмын хоол хүнс болон ахуйн хэрэглээндээ худалдаж авсан хүнсний болон ахуйн барааны зүйлүүд хамаарахгүй. Мөн өөрийн хэрэгцээнд буюу бусад эмчилгээнд авсан баримтууд нь нэхэмжлэгч Х.Хандаагийн халтирч унаж гэмтсэнтэй холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй зардалд хамааралтай гэдэг нь баримтаар нотлогдоогүй тул шүүх нэхэмжлэлээс үлдэх 1,514,909.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Previous Post

ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Next Post

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Next Post
Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.