• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Засгийн газар цалинг найман хувиар нэмсэн ч багш нар ажил хаялтыг эхлүүлнэ

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-08-24
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Засгийн газар цалинг найман хувиар нэмсэн ч багш нар ажил хаялтыг эхлүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын 1-нээс эхлэн нэмэх шийдвэрийг гаргасан байна. Тэгэхдээ эхний ээлжинд багш, эмч нар болон тэдэнтэй дүйцэхүйц албан тушаалтан, тэдгээрээс доогуур цалинтай ажилтнуудын цалинг нэмж байгаа аж.

ХНХ-ын сайд С.Чинзориг “Багш, болон тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалин есдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэхээр болсон. Мөн төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг боловсронгуй болгохоор ЭМЯ, БСШУСЯ-тай хамтран ажлын байрны үнэлгээ судалгааг хийж дуусгалаа. Судалгаагаар бага ангийн болон цэцэрлэгийн багш нар хамгийн их ур чадвар шаардсан ачаалал өндөртэй ажлын байр болох нь тогтоогдсон.

Тиймээс уг судалгааг үндэслэж үндсэн цалинг найман хувиар нэмэгдүүлэхээс гадна бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ажлын байрны зэрэглэлийг нэг шат, сувилагч нарын ажлын байрны зэрэглэлийг 1-2 шат ахиулах шийдвэр гаргалаа. Ингэснээр есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 12.3 хувиар, сувилагч нарын цалин 20-30 хувиар нэмэх боломжтой болж байна” гэв.

Харин соёл урлагийн салбарт ажиллагсдын цалинг 14-30 хувиар нэмэхээр болсон байна. Цалин нэмэх шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Тус тогтоолд 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин одоогийн хүрсэн түвшинд нь царцаах, цалингийн шатлалыг ахиулахгүй байхаар заасан байгаа.

Тиймээсцалин нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор тус тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох асуудлыг 2019 оны төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барихаар болсон байна. Цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт төрийн албан хаагчдын 92 хувь буюу 173 мянган хүн хамрагдах аж. Тэдний 145 мянгынх нь цалин есдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдэх бол 28.2 мянган төрийн албан хаагчийн албан тушаалын зэрэглэл ахиж, цалин нь 12-30 хувиар нэмэгдэх юм. “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны зүгээс анх багш нарын цалин нэмүүлэх шаардлагыг тавьж, цөөн хоногийн ажил хаялт зохион байгуулахдаа хэд хэдэн шаардлагыг тавьж байсан юм.

Тэгэхдээ юун түрүүнд цэцэрлэг, сургуулийн багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэж нэмэхийг шаардаж байгаа. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас гарсан дээрх шийдвэрийг Багшийн цалин нэмүүлэх түр хороо хэрхэн хүлээн авч байгаа талаар тодрууллаа. Тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул “Багшийн цалинг найман хувь л нэмэхээр болсон байна. Гэтэл бодит байдал дээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ яаж өссөнийг бид судалж үзсэн байгаа. Тэгэхээр Засгийн газраас цалин нэмсэн гээд байгаа тэр найман хувийг хүлээн зөвшөөрөхгүй.

Бид багшийн цалинг нэмэгдүүлэхийн тулд бүтэн жил тэмцэж байна. Засгийн газар ийм зүйлээр багш нарыг хуураад өнгөрнө гэж тооцож байгаа бололтой. Тиймээс боловсролын байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбоонд багшийн цалинг энэ хэмжээгээр нэмэх гэж байгаагаа танилцуулсан байсан. Тэр үед холбооны зүгээс “Наймхан хувиар нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлээд гарсан. Бид багшийн цалин 50 хувиар нэмүүлэх байр суурин дээрээ хатуу зогсоно. Багш нар ажил хаялт зохион байгуулах тэмцлээ эрчимжүүлнэ” гэв.

Previous Post

У.Цогтбаяр: Инээдэм гэдэг миний хувь тавилан байжээ

Next Post

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОРТОЙ ТОП-5 ГАР УТАС

Next Post
ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОРТОЙ ТОП-5 ГАР УТАС

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОРТОЙ ТОП-5 ГАР УТАС

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-29
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.