• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Польш-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-29
Ангилал: Нийгэм, Улс төр
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Польш-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр /2025.09.29/ Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тэрбээр, бүлгийн дарга болон төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Польш Улс бол манай улсын чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш төдийгүй бид бүхий л салбарт харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрмэлздэг гэв.

Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, геологи, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, байгаль орчин, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан төдийгүй хоёр улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэснийг онцоллоо.

Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца айлчлалын бүрэлдэхүүнээ танилцуулж, хоёр орны хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байгааг тодотгон цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна гэлээ.

Энэхүү уулзалтаар талууд хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын туршлага солилцоо, парламентын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх, тухайлбал, хууль тогтоомжийн чанар, хяналт-шинжилгээний тогтолцоо, авлигын эсрэг бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой талаар яриандаа онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Монгол Улсын төсвийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлэг “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдвээр болж, өндөрлөлөө

Next Post

2025 оны 09-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2025 оны 09-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.