• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ардчилсан Нам 2026 оны төсвийн төслийг эргэн татуулах шаардлага тавьлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-29
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр
Ардчилсан Нам 2026 оны төсвийн төслийг эргэн татуулах шаардлага тавьлаа
Эрх баригч МАН-ын даргын сонгуулиас үүдсэн зөрчил тэмцэл нь тус намын дотоод асуудал төдий бус, Монгол Улсын төрийн хямралын хэмжээнд хүрч улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой болсон тул Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хурлаас дараах шаардлагыг хүргүүлж байна.
1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улс төрчдийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг, хууль, шүүхийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Энэхүү ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдүүдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тавигдана.
2. МАН албан ёсны даргатай болох хүртэл эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч үүний улмаас парламентаар хэлэлцэн батлах ёстой ирэх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд хариуцах эзэнгүй болох, улс орны эрх ашиг хохирох аюул тулгарлаа. Иймд дээрх зөрчил нэг мөр шийдэгдэх хүртэл УИХ-д өргөн баригдсан Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төслөө эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна.
3. Сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуулийн хугацаанд тасралтгүй эрх барьж байгаа ч ард түмний ахуй амьдралыг өөд татаж чадаагүй МАН-аас Монгол Улсад бий болгосон өнөөгийн төрийн хямралаа нэн даруй шийдвэрлэж хуульт ёс, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх алхмуудыг хэрэгжүүлэх хүртэл төсвийн хэлэлцүүлэг болон УИХ-ын бусад үйл ажиллагаанд оролцохгүй байх, цаашид парламентын засаглалаа хамгаалж бэхжүүлэн Засгийн газарт хяналт тавьж хариуцлага тооцож ажиллахыг Улс төрийн зөвлөлөөс Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт чиглэл болгож байна.
2025.09.29
ТӨРИЙН ОРДОН
Previous Post

Б.Жаргалсайхан: Монгол Ардын Намын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд баяр хүргэе.

Next Post

Жүжгийн зохиолын улсын уралдааны шагналтнууд тодров

Next Post
Жүжгийн зохиолын улсын уралдааны шагналтнууд тодров

Жүжгийн зохиолын улсын уралдааны шагналтнууд тодров

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.