• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-14
Ангилал: Тод мэдээ
О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно
“Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн олон амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр Ардчилсан намынх өнөөдөр Хэнтий аймагт чуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Намын даргаар сонгогдоод эхний нэгдсэн арга хэмжээгээ эзэн Чингис хааны өлгий нутагт, эх орныхоо наран ургах зүгээс эхлүүлж байгаадаа баяртай, бэлгэшээлтэй байна. Тал талын олон оролцоогоор бид ирэх жилүүдэд ялдаг, ялах ялахдаа дараалан ялдаг нам болно. Дараалан ялахаар нам яаж бэхжиж чадавхаждаг, хүрээгээ тэлдгийн жишээг Сүхбаатар аймгийн нам бидэнд хангалттай харууллаа. Сүхбаатарын Ардчилсан намынхандаа, Н.Ганибалдаа, Ж.Батсуурь гишүүндээ баяр хүргэе.
2,5 сая жилийн өмнө эхэлсэн хүн төрөлхтний хөгжил түүх, 5,000 жилээр хэмжигдэх төр улс, эзэнт гүрнүүдийн түүх дотор 800 гаруй жилийн өмнө Хэнтийн энэ уулсын дунд эхлүүлсэн монголчуудын түүх томоохон байр суурийг эзэлдэг. Дэлхийн түүхийг өөрчилсөн, бидний агуу бахархлыг бүтээсэн авшиг ерөөлтэй энэ нутагт ялалтын тухай яриагаа хийж байна. 13 дугаар зуунд бид хүч чадалтайдаа, хүн олонтойдоо дэлхийн дайдыг эзлээгүй. Бид оюун ухааны хүчээр, ялалтын стратеги, тактик бодож чаддагтаа дүрэм журам шударга ёсыг эрхэмлэдэгтээ хүчирхэгжиж чадсан. Яг түүн шиг төр болтлоо бэхэжсэн бүх эрх мэдэл, хүч мөнгийг барьж байгаа МАН-ыг хүч чадал, хүн олон том сүлжээгээр бид ялахгүй. Бид илүү ухаалаг, илүү нягтарч бас илүү стратегитай байж ялна. Бид зөвхөн ялалтын тухай ярих нь хангалттай биш. Монгол Улс бидэнд юу өгөх вэ гэдгээс илүүтэй Монголынхоо төлөө Ардчилсан намынхан юу хийж чадахаа улс даяар ярья. Татварыг бууруулж чадахаа, хөдөлмөрөөрөө Монгол хүн Монголдоо сайхан амьдрах бодлогыг гаргаж чадахаа эрх, эрх чөлөө гэсэн үгс хоосон лоозон биш, бодит үйл хэрэг болох тухай бид ярьж чадна. Хийж чадна. Ийм учраас Ардчилсан нам надад юу өгөх вэ гэж нэгнээсээ асуух биш, Ардчилсан намдаа бид юу өгч чадах вэ гэдгээ ярья. Ардчилсан намыг ялуулахын төлөө би юу хийх вэ гэдэг асуултыг өөрөө өөрөөсөө асууя. Энэ урам зоригийг өөрсдөдөө тавих цаг болжээ, эрхэм нөхөд өө. Ардчилсан нам ялахын тулд, дараалан ялахын тулд сонгогчийн гурван бүлэгт төвлөрөн тэдний дэмжлэгийг авна. Бид залуусын дэмжлэгийг авдаг нам болно. Бид ажил хөдөлмөр, бизнес хийдэг хүмүүсийн дэмждэг нам болно. Бид эх орон, үндэсний үзлээ дээдэлдэг олны саналыг авдаг нам болно. Бидний зорилго бол халамжаар угжих төрийг биш, шударга хөдөлмөрөөр амьдралаа авч явж буй иргэнээ дэмждэг төрийг бий болгох юм. Ядуурлыг бид халамжаар биш, хөдөлмөрөөр ялж үзүүлнэ” хэмээн хэллээ.
Previous Post

Европын Холбоо Орост тавьсан хоригоо сунгалаа

Next Post

НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Next Post
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

2026-04-22
У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

2026-04-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-22
Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно

Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно

2026-04-22
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах 20 асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах 20 асуудлыг хэлэлцэж байна

2026-04-22
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.