• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ‘МӨНГӨН ГҮҮР’-ИЙН ТУСЛАХ ЗАМ ДЭЭР АЖИЛЛАЖ, ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-10
Ангилал: Нийгэм
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ‘МӨНГӨН ГҮҮР’-ИЙН ТУСЛАХ ЗАМ ДЭЭР АЖИЛЛАЖ, ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны шат дараатай ажлуудыг хийж байгаа бөгөөд ажлын явцаас тухай бүрд мэдээлж байгаа билээ. Тэгвэл энэ удаа НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид шинээр төлөвлөгдөж буй авто замын трассуудаар явж, иргэдийн байр суурийг сонсож, нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай шийдвэр гаргаж ажиллалаа.

Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Б.Хуягбаатар, төлөөлөгч Ж.Сандагсүрэн, төлөөлөгч Д.Ундармаа, төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллав.

Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘Мөнгөн гүүр’ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэл тавигдаж буй туслах авто замын ажлын явцтай танилцлаа. Уг замыг Дэлхийн банкны санхүүжилтээр “Гудамж” төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд нэг эгнээ, явган хүний зам, дугуйн замтай иж бүрэн тохижуулалт хийж байна.

Ажлын хэсгийг газар дээр нь ажиллах үед ойролцоох орон сууцны оршин суугчид ирж нэг эгнээ зам тавихыг эсэргүүцэж, хоёр эгнээ зам тавихыг шаардаж үзэл бодлоо илэрхийллээ. Учир нь яаралтай үед түргэн тусламжийн машин, галын машин тус хороолол руу нэг урсгалтай замаар орох боломжгүй гэдгийг хэллээ. НИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн удирдлагууд мөн өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Уг замын зураг төслийг нийслэлийн Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Барилгын хөгжлийн төвтэй зөвшилцөж гаргасан бөгөөд тухайн үед оршин суугчид ‘түгжрэл их үүсдэг’ гэх шалтгаанаар нэг эгнээ болгох талаар санал гаргаж байжээ. Харин НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн үзэл бодол, санал хүсэлтийг үндэслэн холбогдох мэргэжлийн байгууллагууд, авто замын гүйцэтгэгч компани, иргэдийг зөвшилцөж, хоёр эгнээ зам тавих боломжтой эсэхийг судлах үүрэг өглөө. Гүйцэтгэгч компанийн зүгээс замын хучилт, явган болон дугуйн замын тохижилт хийгдэж эхлээгүй тул зураг төсөлд өөрчлөлт ороход татгалзах зүйлгүй гэдгийг онцлов. Уг замыг хоёр эгнээ болгосноор оршин суугчдын эрх ашгийг тусгаад зогсохгүй ‘Өнөр’ хорооллын арын замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр ‘Москва’ хороолол болон ‘Москва апартмент’ хотхоны араар Геологийн төв лаборатори руу холбох шинэ замын трасс судалж байгаатай танилцав. Тус замыг тавьснаар тус хорооллын оршин суугчид төв зам руу нийлэх, хорооллоос орж, гарахад хүндрэлгүй болох байна. Мөн баруун чиглэлийн замын хөдөлгөөний хурд нэмэгдэж, түгжрэл буурна гэж албаныхан үзэж байна.

Previous Post

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

Next Post

Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ

Next Post
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ

Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.