• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ДУУ ЧИМЭЭНИЙ СТАНДАРТ ДЕЦИБЕЛЬ 74 БАЙХ ЁСТОЙ Ч МОТО, СУРРОН, БҮДҮҮН ЯНДАНТАЙ АВТО МАШИНЫХ 110 ДАВЖ БАЙНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-10
Ангилал: Нийгэм
ДУУ ЧИМЭЭНИЙ СТАНДАРТ ДЕЦИБЕЛЬ 74 БАЙХ ЁСТОЙ Ч МОТО, СУРРОН, БҮДҮҮН ЯНДАНТАЙ АВТО МАШИНЫХ 110 ДАВЖ БАЙНА

Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, бүдүүн яндантай тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо 22:00 цагаас хойш хэт чанга дуу чимээ гаргахгүй байх, нийтийн эрх ашгийг хүндэтгэх, замын хөдөлгөөний соёлыг хэвшүүлэхээр НИТХ-ын дарга А.Баяр чанга дуу чимээний Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар өчигдөр 22:00 цагт 32-ын тойрог, 100 айл орчимд ажиллалаа. Ингэхдээ Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах зохицуулагч Б.Амарсанаа, ЗХУТ-ын Зөрчил, бүртгэлийн хэлтсийн дарга Б.Болд, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн инженер Г.Батболд нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийлээ. Иргэдийн амарч буй цагаар авто зам дээр чанга дуу чимээ гарган давхих моточид, бүдүүн яндантай тээврийн хэрэгсэлтэй жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж, дуу чимээнийх нь децибелийг хэмжлээ.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ХУЯГБААТАР: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 830 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс мотоциклын тоо сүүлийн хоёр жилд огцом өсжээ. Монгол Улсын MNS 4599:2003 стандартын дагуу тээврийн хэрэгслүүдийн дуу чимээ нь 74 децибель байхаар тогтоосон байдаг. Гэвч мотоцикл, тэр дундаа кросс төрлийн мотоциклын дуу чимээ 110 децибель давж байна.

Түүнчлэн хяналт шалгалтаар бүртгэлгүй, бичиг баримтгүй мотоцикл, кросс, сурронуудыг илрүүлж, эзэмшигчдийг нь бүртгэлжүүлэх, техникийн үзлэгийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Цаашид Ажлын хэсэг давтамжтай хяналт шалгалт хийж, дүн шинжилгээ гарган, үр дүнг НИТХ-аар хэлэлцүүлж, хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд авах арга хэмжээний шийдлүүдийг танилцуулна. Жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцох ухамсрыг хэвшүүлэх нь туйлын чухал байна. Тиймээс тодорхой уулзваруудад хэт чанга дуу чимээ хэмжих төхөөрөмжийг суурилуулах ажил эхэлсэн. Хэт өндөр хаазалж давхих нь хувь хүний сонирхол байж болох ч нийтийн эрх ашгийг хүндэтгэх, болзошгүй эрсдлээс залуусыг хамгаалах, анхааруулж наана нь урьдчилан сэргийлэх нь бидний ажил, үүрэг болоод байна. Нийгмийн стрессийг нэмэгдүүлж, хүний сонсголыг муутгаж байдаг зүйл бол мега хотын чимээ буюу дуу чимээний бохирдол.

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ИНЖЕНЕР Г.БАТБОЛД:

Оройн цагаар гарч ирж орилуулдаг, тэгсэн хэрнээ мэргэжлийн зориулалтын уралдаанд оролцдоггүй, холбоодод бүртгэлгүй, зориулалтын бэхэлгээ тоноглолгүй, энгийн 2.5 мотортой машинууд чанга дуу чимээ гаргаж байна. Энэ машин гэхэд л  96.6 дицебель дуу чимээ гаргаж байна.

ЗХУТ-ЫН ЗӨРЧИЛ, БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.БОЛД

Замын камерууд 50 метрийн радиуст дуу чимээг бичиж, 180 градуст хяналт тавина. Манайд ялангуяа 5-8 дугаар сард мотоциклын тоо эрс нэмэгддэг. Иймээс мотоциклд зориулсан дуу чимээний тусгай стандарт гаргаж, мөрдүүлэх шаардлагатай байна. Мөн техникийн хяналтын үзлэгт тусгаж өгөх хэрэгтэй. Жолооны сургалтын чанарыг сайжруулах, ялангуяа А ангиллын сургалтад мотоцикл жолоодлогын дадлага, самбаачлах хугацаа, зөв зогсох, унах арга техникийг заадаг, шалгалтыг энэ хүрээнд авдаг болмоор байна.

МОНГОЛЫН АВТОМАШИН, МОТОЦИКЛЫН СПОРТЫН МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЖИГМЭДДОРЖ

Энэ машины тухайд спорт машины уралдаанд сонирхогчдын ангилалд Эрдэнэтээс оролцохоор ирсэн, уралдааны чиглэлээр тоноглосон машин байна. Өндөр хаазан дээр араа солигддог учраас өдрийн цагаар түгжрэлтэй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход төвөгтэй байдаг. Тиймээс хөдөлгөөн сийрэгжсэн үеэр Орхон аймаг руугаа буцаж яваа машин байна. Яг мэргэжлийн ангиллынхан бол цуваагаар явах, ачиж тээвэрлэх зэргээр машинаа гараашдаа хийдэг. Тодорхой уралдаан тэмцээний үеэр хөдөлгөдөг бол сонирхогчдын ангиллынхан эдийн засгийн хувьд боломжтой боломжгүй байдлаасаа шалтгаалж хөдөлгөөн сийрэгжсэн шөнийн цагаар Улаанбаатараас гардаг гэлээ.

Хүний сонсголд аюул учруулах дуу чимээний дицебелийг 140 хэмээн үздэг байна. Энэхүү чанга дуу чимээ нь тийрэлтэт хөдөлгүүр, онгоцных байж болдог байна.

Previous Post

Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна

Next Post

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

Next Post
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.