• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-10
Ангилал: Тод мэдээ, Хууль
Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.09.09/ хуралдлаа.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг удирдаж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, М.Сарнай, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын төлөөлөл оролцлоо.
Хуралдааны эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг “Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” асуудлын талаар танилцуулав. Тодруулбал, “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолуудаар авсан 19 газрын хил заагийг тогтоохтой холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хамтарсан багтай хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар болон “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар гишүүдэд мэдээлэл өглөө.
Үүний дараа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай “Байгалийн нөөц, дурсгалт газрын хил заагт өртөж буй нэгж талбарын судалгаа”-г танилцуулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, цаашид анхаарах асуудлын хүрээнд санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Previous Post

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах хуучнаар “Нарны титэм” барилгын “Ж” блокийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

Next Post

БНСУ, МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР УУЛЗАВ

Next Post
БНСУ, МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР УУЛЗАВ

БНСУ, МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР УУЛЗАВ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.