• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-18
Ангилал: Нийгэм
Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна

default

Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Үүнээс нийслэл, дүүргийн төсвөөр 58 барилга баригдаж байна. Өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. 20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж, нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэмэлт санхүүжилт гаргаж, 11 сургууль, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний ажлыг хийж эхэлсэн. Энэ онд сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажлуудын хүрээнд нийт 51 ажилд 624 нэгж талбар нөлөөлөлд өртсөн. Үүнээс 273 нэгж талбарыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, зогсоол барьсан.

2020-2024 онд Улаанбаатар хотод 114 цэцэрлэгийн барилга, 45 сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Энэ онд өмнөх жилүүдэд хугацаандаа ашиглалтад ороогүй, удаашралтай байгаа 30 барилга (11 цэцэрлэг, 16 сургууль, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор) дээр тусгайлан арга хэмжээ авлаа. Ашиглалтад оруулсан есөн барилга дээр нэмэлт төсвийг шийдвэрлэсэн, барилгын ажлыг эрчимжүүлж буй дөрвөн барилга, нэмэлт санхүүжилт шаардлагатай зургаан барилга, газрын асуудалтай нэг барилга, шүүхээр шийдвэрлэх зургаан барилга байна.

Энэ онд нийслэлийн ЕБ-ын сургуулиудад хүүхдийн 296 автобус үйлчилгээнд явна. Хүүхдийн автобусыг техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хагас жил тутамд хамруулдаг. Нийслэлийн боловсролын салбарт багш, ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Previous Post

Г.Занданшатар: Жижиг, дунд бизнес эрхлэгч нараа дэмжиж, эдийн засгийн орчныг нь байдаг чадлаараа сайн байлгах нь гадаад улсуудын засгийн газар бүрийн ариун үүрэг

Next Post

Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Next Post
Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.