• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Занданшатар: Жижиг, дунд бизнес эрхлэгч нараа дэмжиж, эдийн засгийн орчныг нь байдаг чадлаараа сайн байлгах нь гадаад улсуудын засгийн газар бүрийн ариун үүрэг

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-18
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Г.Занданшатар: Жижиг, дунд бизнес эрхлэгч нараа дэмжиж, эдийн засгийн орчныг нь байдаг чадлаараа сайн байлгах нь гадаад улсуудын засгийн газар бүрийн ариун үүрэг
Гомбожавын Занданшатар: Төрд ажиллахгүйгээр юухан хийхэн хийж амьдрал ахуйгаа залгуулж буй маш олон төрлийн ажил, бараа, үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, аж ахуй нэгжүүдийг жижиг дунд бизнес эрхлэгч нар гэдэг. Малчин, үсчин, ногоочин, худалдаачин, таксичин, үйлдвэрлэгч нар, гар урчууд гээд тоймгүй олон жижиг дунд бизнес улс оронд бий. Эдгээр хүмүүст төрд лобби хийх хүч чадал, хөрөнгө мөнгө байхгүй ч том аж ахуйнуудаа тэтгэх их хүч, татварын бааз суурь болж өгдөг. Учир нь том аж ахуйнуудынхаа борлуулалтыг худалдан авагч, хэрэглэгч нар нь юм. Жижиг, дунд бизнес эрхлэгч нар нь хэдий орлого мөнгө сайтай, ажил нь урагштай байх тусам улс орны сайн сайхан төдий их болно. Ганц жишээ дурдъя аа. Монгол улсын төсвийн 48 хувийг топ 100 аж ахуй нэгж татварын орлогоороо бүрдүүлж байна! Дахиад ийм 100 аж ахуйтай болоход Монгол улсын бусад хувь хүн, аж ахуй нэгжүүдээсээ татвар аваад байх хэрэггүй. Дахиж ийм 100 аж ахуй нэгж хаана бий болох вэ гэвэл орлого сайтай жижиг, дунд бизнес эрхлэгч нарын нуруун дээр мөн экспортын өндөр орлого дээр үүснэ. Орлого ашиг сайтай жижиг дундчуудыг нийгмийн чинээлэг дундаж давхарга гэж нэрлэх нь ч бий.
Жижиг, дунд бизнес эрхлэгч нараа дэмжиж, эдийн засгийн орчныг нь байдаг чадлаараа сайн байлгах нь гадаад улсуудын засгийн газар бүрийн ариун үүрэг, НОМЕР НЭГ асуудал байна!!!
Манай үе үеийн засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгч нараа олон жил хэрэгсэхгүй хаяж, том аж ахуйнуудынхаа лоббинд идэгдэж, хурал хийх болгондоо янаглалцаж биесдээ сайхан үг шидэлцэж, цаг үрсээр өнөө хэдээ татвар, зээлийн хүү, ханш уналтаар бөмбөгдөж, жижиг дунд бизнес хөгжүүлэх санд тавьсан хэдэн төгрөгийг нь УИХ-ын гишүүд нь хувааж хулгайлснаар өнөөдрийн үр дүнд хамгийн хоцрогдсон технологитой, өр ширэндээ таталдсан, уур уцаар ихтэй, ядарсан, нунж дорой нийгмийн нэгэн хэсэг болжээ. Тэд ядруулын шугамны дээр дөнгөн данган дэнжигнэж байна. Харин энэ хугацаанд Төр нь таргалж, ЖДБ нь хэвтэрт орлоо.
Америкийн, Хятадын, Японы, Европын засгийн газарт мега төслийн яам байхгүй. Харин Жижиг, дунд бизнесийг дэмжих яам, хороо, сайд бол зөндөө бий. Том аж ахуй нэгжүүд угаасаа л лобби сайтай, хөрөнгө хүч ихтэй, улс төрчдийг санхүүжүүлдэг тул тэднийг засгин газрууд бодлогынхоо цөмд тавьдаггүй нь тэр юм. Бизнесийн орчин сайжруулах гэхээр аанай л өнөө хэдээ дуудаад сууж харагдах юм. Олонх чинь орлогогүй мөнгөгүй байхад хэдэн улстөрч, том аж ахуй нэгжүүд мега төсөл яриад урагшаа алхахгүй ээ!!!
Яг эсрэг зүгт зөв зам бий!!!
Previous Post

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ

Next Post

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна

Next Post
Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.