• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭЗХЯ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахад ШУА-ийн эрдэмтэд түүчээлж ажиллана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-16
Ангилал: Эдийн засаг
ЭЗХЯ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын  5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахад ШУА-ийн  эрдэмтэд түүчээлж ажиллана
Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр (2025.08.15) Шинжлэх ухааны салбарын удирдлагуудтай уулзлаа.
Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах гол институт бөгөөд Шинжлэх ухааны академи, их дээд сургууль, үндэсний хүрээлэнгүүдийг харьяандаа багтааж шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжлийн нэг багана гэж үзэн ажиллаж байна. Монгол улсын 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг ирэх 10-р сард УИХ-д өргөн барих бөгөөд ШУА-ийн эрдэмтэн судлаачид энэхүү хөгжлийн баримт бичгийг боловсруулахад өндөр үүрэгтэй оролцоно.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй уулзахдаа судлаачдын оюуны бүтээлийг үнэлж, шинжлэх ухааны салбарт эдийн засгийн боломж нээж өгөх хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулж ажиллана гэлээ. Мөн Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн төслүүд дээр ШУА-ийн эрдэмтэн судлаачдын ажиллах боломжийг хангана гэж онцоллоо. Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт 140 гаруй төсөл хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд шинжлэх ухааны салбарынхан суурь судалгаа хийхээс гадна мега төслүүд, бодлогын төлөвлөлтөд ач холбогдол бүхий даацтай судалгааны бүтээлүүдийг хийж ирсэн туршлагатай гэдгээ Тэргүүн шадар сайдад танилцуулж байна.
Түүнээс гадна эрдэс баялаг, малын түүхий эд боловсруулалт дээр хийсэн монгол эрдэмтдийн судалгааны сан их байгааг онцолж цаашид шинжлэх ухааны салбарыг эдийн засгийн салшгүй хэсэг болж хөгжихөд бодлогын шийдвэрүүдийг гаргаж ажиллана гэж итгэж байгаагаа эрдэмтэд илэрхийллээ.
Түүнчлэн, сүүлийн 10 жилд шинжлэх ухаанд зарцуулж байгаа төсвийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэдгийг ч салбарынхан тодотгов. 2026 онд нийт санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх саналыг шинжлэх ухааны салбарынхан Сангийн яаманд хүргүүлээд байна. Цаашид тогтмол санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, үр дүн гүйцэтгэлд суурилсан механизм нэвтрүүлэх чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллахыг зорьж байна.

Previous Post

“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө

Next Post

Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот болгоход анхаарч ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.