• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-11
Ангилал: Нийгэм
Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа

Улсын онцгой комисс III хуралдаанаа 2025.08.11-ны өдөр Төрийн ордонд хийлээ. Хуралдаанаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэл хийлээ.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Төв болон Баруун бүсэд тохиож буй гангийн нөхцөл байдлаас шалтгаалан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид, хөдөлмөрчдийг хадлан тэжээл бэлтгэлээ эрчимжүүлж, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авахыг уриаллаа. Энэ жил улсын хэмжээнд гангийн эрсдэлийн үнэлгээг эрт гаргаж, 2025.07.25-ны өдөр өвөлжилт, хаваржилтын эрсдэлийн дүн шинжилгээг орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн отрын бүсийн тооцоолол, хадлан тэжээл бэлтгэлийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Тэрбээр “Энэ жил Баруун бүсийн дөрвөн аймаг, Төвийн бүсийн аймгуудад нэлээд өндөр эрсдэлтэй байх тооцоо судалгаа гарсан. Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь гантай байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбар, тариалангийн гол бүс нутгуудад ургац алдах, нөхцөл байдал үүссэн. Наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд улсын ургацын урьдчилсан баланс гарна. Тэжээлийн дутагдал үүсэх магадлалтай. Байгалийн хадлангийн нөөц бэлтгэх боломжтой аймаг, орон нутгуудын судалгаа гаргаж байна. Салбарын яамнаас 3 сая орчим га талбайд отор нүүдлийг зохион байгуулна. Улсын чанартай 9 отрын бүс нутагт  1 сая орчим малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Аж ахуйн нэгжүүдээс импортын хүчитгэсэн тэжээлийн үнийн судалгаа авч эхэлсэн” гэдэг мэдээлэл өглөө.

Previous Post

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ

Next Post

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв

Next Post
Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.