• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цагаан сараар томуугийн дэгдэлт ихэсчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-11
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
Цагаан сараар томуугийн дэгдэлт ихэсчээ

Томуу томуу төст өвчний дэгдэлт өнгөрсөн нэгдүгээр сард буурсан ч  цагаан сарын шинийн хоёрны өдрөөс эхлэн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгджээ. Үүнийг нэгдүгээр сарын мөн үетэй харьцуулбал буурсан үзүүлэлттэй гарсан гэж Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэв.

Цагаан сараар олныг хамарсан хоолны хордлого гараагүй ч  ходоод гэдэсний хямрал яаралтай тусламжийн төвийн дуудлагын 60 хувийг эзэлжээ. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ дулаан хувцаслаагүйгээс хүүхдийн гар, хөл хөлдөх тохиолдол гарсан байна. Өнөөдрийн байдлаар менингококкт өвчний таван тохиолдол бүртгэгдсэн бол улаан бурхан өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Харин хүүхэд эндэж нас барсан тохиолдол гараагүй аж. Гэсэн ч энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг аймаг орон нутгийн эмч нарт анхааруулжээ.

Мөн Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчин болон агаар дуслын замаар дамжих халдварт өвчний дэгдэлт ихэсч магадгүй болохыг онцоллоо.  Хэрэв таны хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрч байвал цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй, гэрт эмчийн зөвлөмжийн дагуу асарч, хамгаалахыг зөвлөв. Хэрэв уг өвчнийг хүндрүүлбэл хүүхдийн амь насанд эрсдэл үүсэх аюултай болохыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

МЕНИНГОКОККТ ӨВЧИН ЦАГ АЛДВАЛ ХҮҮХДИЙН АМЬ НАСАНД АЮУЛТАЙ

ЭМЯ-НЫ ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: 

-Цэцэрлэг, сургуулийн хичээл эхэлсэн энэ үед ханиад томуу болон томуу төст өвчний дэгдэлт ихсэх магадлалтай байна. Тиймээс эцэг, эх багш нарт анхааруулахад ханиадны шинж тэмдэгтэй хүүхдийг гэрт нь байлгах, эмчийн зөвлөмжийн дагуу асрах,  цэцэрлэг, сургуулийн эмч нар хүүхдийг хүлээж авахдаа ханиадны шинж тэмдэгтэй хүүхдийг гэрт нь буцаах, анги танхимд эрүүл ахуйн дэглэмийг сахиж, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх гэх мэт зөвлөмжийг өгч байна. Хаврын улиралд тоосжилт их байдаг тул хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл менингококкт өвчний тархалт өндөр байдаг. Энэ өвчний үед бүлээн усаар хоолойг зайлахад ч үр дүнтэй байдаг. Хүүхэд гэнэт өндөр халуурч, уйламхай байх, хоолонд дургүй болох, жигд биш тууралт гарвал яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Цаг алдвал хүүхдийн амь насанд аюултай. Халдварыг тарааж буй гол шалтгаан нь эцэг, эх насанд хүрэгчид учраас хоолой нь өвдөж, хөндүүрлэдэг бол хоолойгоо эмчлэх хэрэгтэй. Халдварын дэгдэлтийн үед эцэг эхчүүд хүүхдэдээ онцгой анхаарахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл иргэд Халдвар судлалын үндэсний төвд менингококкт эсрэг А,С вакциныг хийлгэх боломжтой. Гэхдээ урьд нь вакцин хийлгээгүй байх хэрэгтэй.

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИТЕХНИКИЙН ЭРХЛЭГЧ У.ЦЭГМЭД: 

-Цагаан сарын битүүний өдөр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо эрс буурсан. Энэ бол сар шинийн баярын золголттой холбоотой байх. Хоёрдугаарт өвчлөлийн үндсэн бүртгэгдэж байгаа тоо буурсан. Сар шинийн баярын өдрүүдээр шинийн дөрөв, тавнаас орны ачаалал, дуудлага нэмэгдсэн. Энэ  нь вирусийн өвлөл гэхээс илүү даарсантай холбоотой нянгийн халдвар, хатгалгаагаар хүндэрсэн тохиолдол гарсан. Нийслэлийн хэмжээнд 970 ор байдаг. Өнөөдрийн байдлаар 450 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь орны ачаалал 50 хувьтай байна гэсэн үг. Энэ үзүүлэлтийн 50-60 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байгаа. Гэхдээ H1N1 халдвар лабораторийн сорьцод цөөрч ирж байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахаас өмнө халууныг нь хэмжиж үзэх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн эмч нар халуурч, ханиалгаж байгаа хүүхдийг гэрт нь буцаах арга хэмжээ авахгүй бол томуу, томуу төст өвчний тархалт ихсэх эрсдэл байгаа юм. Хэрэв таны хүүхэд халуурч, ханиалгаж байвал цэцэрлэг, сургуульд нь явуулалгүй, өрхийн эмчид үзүүлж, халуун бүлээн цай уулгах, хөлөргөх, дулаан байлгах, халуун хоол хүнсээр ойр ойрхон хооллох хэрэгтэй. Вирусийн халдвар авсан ч гэсэн нянгийн шалтгаантай хатгалгаагаар хүндрэх эрсдэл байгаа юм. Гэрээр энэ өвчнийг эдгээхэд антиобиотик эмчилгээ хийх боломжтой.

Previous Post

Унаач хүүхэд АЛБАН БУС СУНГААНЫ ҮЕЭР гараа хөлдөөжээ

Next Post

УИХ-ЫН ЧУУЛГАН ЗАВСАРЛАЖ С.ЖАВХЛАН ГИШҮҮН КАЗИНО ХЭСЭЖ ЯВНА

Next Post
УИХ-ЫН ЧУУЛГАН ЗАВСАРЛАЖ С.ЖАВХЛАН ГИШҮҮН КАЗИНО ХЭСЭЖ ЯВНА

УИХ-ЫН ЧУУЛГАН ЗАВСАРЛАЖ С.ЖАВХЛАН ГИШҮҮН КАЗИНО ХЭСЭЖ ЯВНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.